Хүүхдүүд алга болсон, хүчирхийлэлд өртсөн гэх мэдээлэл нотлогдоогүй байна

Нийгэм ・Нийтэлсэн: Мэргэн охин 2019 10 сар 17 ・ 2

 

Өчигдөр цахим орчинд хүүхдүүд алга болж хүчирхийлэлд өртсөн байна гэх нийгмийг цочроосон мэдээлэл тархсан юм. Тэгвэл тус мэдээллийн дагуу цагдаагийн бие бүрэлдэхүүн ажиллахад ямар ч зүйл нотлогдоогүй байна. Энэ талаар Цагдаагийн дэд хурандаа Б.Баатархүүгээс тодрууллаа. 

Тэрбээр, уг мэдээллийг гарсан даруйд холбогдох шалгалтыг хийж Эрүүгийн цагдаагийн албаны зохион байгуулалттай хүн худалдаалах гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс ажиллаж байна. Одоогийн байдлаар энэхүү мэдээлэл нь нотлогдоогүй байна. Цагдаагийн байгууллагад ирсэн сүүлийн гурав хоногийн гомдол мэдээллийг шүүж үзэхэд ийм гомдол ирээгүй байна. СХД-ийн бүх хэлтэсээс тодруулахд хэрэг огт бүртгэгдээгүй байгаа юм. Гэмтлийн эмнэлэг дээр очиж шалгалт хийхэд, хэвтэн эмчлүүлсэн зүйл огт байхгүй байна. Ингээд энэхүү мэдээлэл нь худал ташаа мэдээлэл боллоо. Аливаа мэдээллийг цагдаагийг байгууллагад өгөөд шалгуулж байхыг иргэдээсээ хүсэж байна гэлээ. 

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

2 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал: