БНХАУ-аас Монгол Улсад суух Элчин сайдын яамны мэдэгдэл гаргажээ

Нийгэм ・Нийтэлсэн: Отгонхүү 2019 10 сар 31 ・ 3

БНХАУ-аас Монгол Улсад суух Элчин сайдын яам мэдэгдэл гаргажээ. Аравдугаар сарын 30-ны өдөр манай элчин сайдын яаманд Монголын цагдаагийн байгууллагаас Хятад улсын харьяат иргэд Монгол Улсад цахим гэмт хэрэг холбогдсон талаар мэдэгдсэн.

Монгол Улсын цагдаагийн байгууллага эл хэрэгт хуулийн дагуу зохих арга хэмжээг авч байгаа ба одоогийн байдлаар мөрдөн байцаалт, мэдүүлэг авах шатандаа явагдаж байна. Хятад, Монгол хоёр тал хууль сахиулах, аюулгүй байдлын салбарын хамтын ажиллагааны арга замууд нь нээлттэй байгаа ба талууд энэ хэрэг дээр нягт хамтран ажиллаж байна.

Уг хэрэг хуулийн дагуу шийдэгдэнэ гэдэгт найдаж байна. БНХАУ-аас Монгол Улсад суух Элчин сайдын яам уг хэрэгт цаашид анхаарлаа хандуулсаар байх бөгөөд Монголын талын холбогдох байгууллагуудтай нягт хамтран ажиллах болно гэлээ.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

3 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал:

  • Зочин / 2019 10 сар 31/

    Хариулах
  • Зочин / 2019 10 сар 31/

    Нягт хамтран ажиллана гэдгийг юу ойлгох вэ? Манай цагдаа, тагнуулынхантай тохиролцоо хийнэ гэсэн үг үү, тэднийг хувалдан авч эрхэндээ оруулна гэсэн үг үү? Хятадын элчин сайдын яам Монголд байгаа бүх хятадаа нэгбүрчлэн мэдэж байгаа, хэн нь ямар даалгавартай байгааг ч сайн мэлдэж байгаа.

    Хариулах
  • Зочин / 2019 10 сар 31/

    Хариулах