Дугуйн стандарт бус замд мөнгө зарах хэрэг байна уу

Нийгэм ・Нийтэлсэн: Мэргэн охин 2019 11 сар 08 ・ 3

Сүүлийн жилүүдэд Улаанбаатарт дугуйн зам тавьж буйг бид мэднэ. Тухайлбал, өнгөрсөн онд Бага тойруу дотор дугуйн 2.6 км тойрог замыг 300 гаруй сая төгрөгөөр тавьсан талаар Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээлсэн. Тэгэхээр өргөн нь нэг метр орчим ердөө нэг км замыг будахад л 115 гаруй сая төгрөг зарцуулсан болж таарах нь. Өмнөх жилүүдэд энд тэндгүй, 50, 100, 200 сая төгрөг төсөвлөж богино зайд багахан зам тавиад, өнөөх нь ашиглалтгүй байсаар өнгөрдөг байсан гэж дээрх албаныхан үзсэн байна лээ. Бид дэлгүүрт ороод хэрэгцээгүй зүйлээ хэчнээн хямд байсан ч авдаггүй. Тэгвэл дугуйчдын тоож явахгүй байгаа замыг төсвийн 300 сая төгрөгөөр будсан нь хангалттай, харин ч хэтэрхий үрэлгэн загнасан хэрэг биш үү?

Энэ жилийн тухайд Маршалын гүүрнээс Баянзүрхийн гүүр хүртэл, Туул голын эрэг дагуу дугуйн 7.2 км замыг 1.3 тэрбум төгрөгөөр тавьж байгаа гэнэ. Тус замыг гурван метрийн өргөнтэй, олон улсын стандартад нийцүүлэн тавина гэж мэдээллээ. Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд дугуйтай очвол урагшаа Маршалын гүүр хүрч, Баянзүрхийн гүүр хүртэл яваад цааш Налайх, Чойрын чиглэлийн 20.9 км авто замын хажуугийн дугуйн замтай нийлнэ хэмээн тооцжээ. Энэ сарын эхний байдлаар 2.7 км замын даланг нь босгоод буй гэсэн. Он дуусах гэж байхад ажлын явц нь эхлэл төдий байгаа гэсэн үг. Ер нь явган хүний замаас ялгаж дугуйн зам гэж будах бол нэг км тутамд хэдий хэр, барих бол ямар хэмжээний хөрөнгө зарцуулж буйг тодорхой мэдээлэх нь зүйтэй мэт.

Улаанбаатарт АСЕМ болох үеэр дугуйн зам тавьж байв. Үүнд хэдий хэмжээний хөрөнгө зарцуулсан талаар Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас тодруулсан ч мэдэхгүй гэж ам тагласан. Авто замын түгжрэл улам бүр нэмэгдэж буй энэ үед дугуйн зам тавихыг эсэргүүцсэнгүй. Гагцхүү төсвөөс хөрөнгө гаргаж тавьсан замыг дугуйчид “тоохгүй”, шаардлагыг нь хангахгүй, ашиглая гэхээр дутагдалтай зүйл олон байгаа нь харамсалтай. Нэгэн дугуйчин “Улаанбаатарт дугуйн замыг их л амархан “бүтээчихээд” байх шиг. Будаг түрхэж орхиод л дугуйн зам гэчих юм. Төмрийн будгаар будсан нь нүглийн нүдийг гурилаар хуурч буйн жишээ” гэж унтууцсан.

УНАЖ ОЙЧИХ ГЭЖ ЖИЙДЭГГҮЙ

Сиднейд танилцсан нэгэн эмэгтэй “Нөхөр бид хоёр одоо муудалцахаа больсон. Монголд байхдаа “Ирэхгүй хааччихав” гээд л байнга хэрэлддэг байлаа. Энд хэдэн цагт хаанаас гараад, хэдэн минутын дараа зорьсон газраа хүрэх нь маш тодорхой байдаг” хэмээн ярьж билээ. Цагаа хэмнэж, авто замын түгжрэлээс зугтах гэсэндээ дугуй жийх хүсэлтэй хүн Улаанбаатарт олон. Дөрөвдүгээр сар гарав уу, үгүй юү автомашинаа “амрааж” арав, арваннэгдүгээр сар буюу анхны цас ортол дугуй жийдэг нэгэн “Түгжрэл бууруулахад өөрийнхөө хэмжээнд хувь нэмрээ оруулж байна гэж боддог. Даанч дугуйн замд сэтгэл дундуур явдаг. Өдөрт дугуйгаар туулсан замын маань 90 гаруй хувь нь авто зам байдаг.

Өөрөөр хэлбэл, гэмтэж бэртэх, бүр цаашилбал амь насаа алдах эрсдэл 90 хувь гэсэн үг. Ийм байхад л түгжрэлийг бууруулахад хувь нэмрээ оруулна гэж алиа бодол тээж явдаг байх нь” хэмээн халагласан. Ийм “баатарлаг” үйлс бүтээж байгаа ч жолооч нарт хараалгах нь бараг ердийн зүйл болжээ. Унадаг дугуй бол эрүүл мэнд, эдийн засагт ашигтай тээврийн хэрэгсэл гэдгийг тодотгосон тэрбээр “Дугуй унах хүсэлтэй маш олон хүн байдгийн бараг талаас илүү нь эмэгтэйчүүд, хүүхдүүд, ахимаг настнууд. Жолоодлогын ур чадвар, авхаалж самбаа, биеийн хүчний хувьд харилцан адилгүй тэд 90 хувийн эрсдэлд хоёр дугуйт жийгээд “орох” нь нэг бодлын тэнэглэл” гэсэн юм. Байсхийгээд л хашлага, барилгад тулж, явган хүмүүсийг сүлжиж, гарцыг нь хааж тавьсан автомашинуудыг тойрч гарах, эсвэл жолооч нартай авто зам булаацалдах зэргээс болж дугуйнаасаа унаж ойчих магадлал Улаанбаатарт өндөр

Үргэлжлэлийг эндээс уншина уу 

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

3 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал:

  • Балт / 2019 11 сар 08/

    Зочны бичсэнтэй санал нэг байна. Мөнгө л угааж байвал сэтгэл нь ЦАДДАГ дарга нарын хийж байнаа ажил

    Хариулах
  • Зочин / 2019 11 сар 08/

    юу ч үгүй байснийг болвол бий болгосон гэмээр, гэхдээ хэтэрхий нарийн дугуйтай явахын аргагүй, дугуйчдад зориулсан гэхээсээ илүү мөнгө унагаах л ажил болжээ гэмээр....

    Хариулах
  • Зочин / 2019 11 сар 08/

    Хариулах