Төрийн албаны ерөнхий шалгалтыг энэ сарын 16-нд авна

Нийгэм ・Нийтэлсэн: Отгонхүү 2019 11 сар 11 ・ 1

Төрийн албаны ерөнхий шалгалтыг зохион байгуулах Төв комиссын хуралдаанаар Ерөнхий шалгалт авах өдөр, хуваарьт дараах өөрчлөлтийг оруулан шийдвэрлэжээ.

Төрийн албаны зөвлөлийн 15-р тогтоолоор баталсан “Төрийн албаны шалгалт өгөх болзол, журам”-ын 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэгт заасны дагуу бүртгүүлсэн иргэдийн тоо, танхимын багтаамж, тоног төхөөрөмжийн хүрэлцээ зэргээс хамаарч Ерөнхий шалгалт авах өдрийг 2019 оны 11 дүгээр сарын 16-ны өдрөөс эхлүүлж, дор дурдсан хуваарийн дагуу зохион байгуулахаар болсон байна.

Үүнд:

Ерөнхий шалгалтыг:

  • Нийслэлд  арваннэгдүгээр сарын 16-17-ны өдрүүдэд,
  • 21 аймагт арваннэгдүгээр сарын 16-ны өдөр, 

Монгол хэл, бичгийн чадварын шалгалтыг:

  • Нийслэл болон 21 аймагт арваннэгдүгээр сарын 19-ний өдөр 
  • Дүн шинжилгээ хийх чадварыг:
  • Нийслэл болон 21 аймагт  арваннэгдүгээр сарын 21-ний өдөр тус тус авахаар шийдвэрлэжээ.Тухайн өдрүүдэд шалгалтыг Улаанбаатар хотын цагаар 09.00 цагт  нэгэн зэрэг эхлүүлэх аж.

Шалгалт өгөхөөр бүртгүүлсэн иргэд нэг шалгалтын хоорондын хугацааг нарийн сайн тооцоолж, зохион байгуулагчид шалгалтын талаарх зааврыг өгөх тул 30 минутын өмнө шалгалтын танхимд суудлаа эзэлсэн байх хэрэгтэйг Төрийн  албаны шалгалтыг зохион байгуулах Төв комиссоос мэдэгдлээ.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

1 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал: