Албан тушаалтнуудыг хянуулахаар иргэдийг идэвхжүүлж байна

Нийгэм ・Нийтэлсэн: Отгонхүү 2019 11 сар 11

Авлигатай тэмцэх газраас сар тутмын ээлжит хэвлэлийн хурлаа 2019 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр хийв. Хэвлэлийн хуралд тус газрын Олон нийттэй харилцах ахлах ажилтан, ахлах комиссар Т.Баярхүү оролцож, цаг үеийн асуудлаар сэтгүүлчдэд мэдээлэл өгч байна.

Дэлхийн улс орнуудын жишигээс харахад авлигатай тэмцэх үйл ажиллагааг бодитой үр дүнтэй хэрэгжүүлэхэд иргэд, олон нийтийн хяналт маш чухал ач холбогдолтой. Төрийн албан хаагчдад хяналт тавих иргэд, олон нийтийг мэдээллээр хангах, хяналт тавих боломжийг нээж өгөх, чадавхжуулах зорилгоор авлигаас урьдчилан сэргийлэх, авлигын эсрэг олон нийтийг соён гэгээрүүлэх үйл ажиллагааг иргэн төвтэй зохион байгуулж байна. Энэ хүрээнд:

  • 2019 оны 10 дугаар сарын 16-наас 6 чиглэлд хуваагдан 21 аймагт Авлигатай тэмцэх газрын ажлын хэсгүүд ажиллалаа.
  • Авлигатай тэмцэх газар, Нээлттэй нийгэм форум зэрэг байгууллагуудын дэмжлэгтэйгээр “Гэр, иргэдийн оролцоотой амьдрах орчны зураглалын төв” ТББ санаачлан хөрөнгө, орлогын мэдүүлэг, худалдан авах ажиллагаа, улсын бүртгэл, уул уурхайн лиценз, сонгууль гэсэн категори бүхий 197085 байгууллага, аж ахуйн нэгж, 489494 хувь хүн, 17026 тендер, 73189 албан тушаалтны хөрөнгө орлогын мэдүүлэг, 3356 уул уурхайн лиценз, 16 визуал дата, бүх сонгуулийн мэдээллийг агуулсан төрийн таван байгууллагын нээлттэй, цахим мэдээллийг нэг хайлтын системд орууллаа. www.opendatalab.mn хайлтын систем нь анхдагч эх сурвалжийн мэдээллийг засваргүй, ашиглахад хялбар, хүртээмжтэй байдлаар нэгтгэснээрээ онцлог юм.
  • Иргэдээс авлига, ашиг сонирхлын зөрчил, авлигын гэмт хэргийн талаарх мэдээлэл хүлээн авах 110 тусгай дугаарыг ажиллуулж эхэллээ. Өмнө нь 1800-1969 дугаарын утас нь энгийн утасны тарифаар ярьдаг байсан бол 110 тусгай дугаар нь үнэ төлбөргүй юм.

Эх сурвалж: АТГ


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх