Иргэнээс ирүүлсэн гомдлын дагуу БЗД-ийн 18 хороо, Дамдинсүрэнгийн гудамж 19/1 тоотод байрлах “Бесбармак” хоолны газрын үйл ажиллагаанд хүнсний чанар, стандартын хяналтын чиглэлээр хяналт шалгалт хийлээ. 

Шалгалтаар тус хоолны газар нь хоолны дээж авдаггүй, хоолны технологийн картыг баталж мөрдөөгүй, хуурай хүнсний бүтээгдэхүүний агуулах нь эрүүл ахуйн стандартын шаардлага хангаагүй, хүнсний үйлдвэрлэлийн үйл ажиллагаа эрхлэхдээ холбогдох дүрэм, журам стандарт мөрдөөгүй зэрэг зөрчил илэрч Зөрчлийн тухай хуулийн холбогдох заалтын дагуу торгуулийн арга хэмжээ авч, зөрчил арилгуулах албан даалгавар хүргүүлж зөрчлийг арилгуулав.