Улаанбаатарт өдөртөө 9 хэм хүйтэн

Нийгэм ・Нийтэлсэн: Баярмаа 2019 11 сар 14

​​​​​​​

Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Өнөө маргаашдаа нутгийн хойд хэсгээр ялимгүй цас орж, ихэнх нутгаар хүйтний эрч суларна.

2019 оны 11 дүгээр сарын 14-ний 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн хойд хэсгээр үүлшинэ. Баруун, төв, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр ялимгүй цас орж, цасан шуурга шуурна. Бусад нутгаар багавтар  үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун аймгуудын нутгаар баруун өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр, зарим газраар  секундэд 14-16 метр хүрч ширүүснэ.  Хүйтний эрч суларч Дархадын хотгороор 14-19 хэм, Хангай,  Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг,  Завхан голын эх,  Хүрэн бэлчир орчим, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж,  Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий, Дорнод Монголын тал нутгаар 9-14 хэм,  Монгол-Алтайн уулархаг нутаг, Их Нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 1 хэм хүйтнээс 4 хэм дулаан, бусад нутгаар 4-9 хэм хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи зүүн өмнөөс секундэд 7-12 метр. 7-9 хэм хүйтэн байна.

2019 оны 11 дүгээр сарын 15-наас 11 дүгээр сарын 19-нийг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв

15-нд нутгийн хойд хэсгээр ялимгүй цас, 16-нд баруун болон төвийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 17-нд нутгийн зүүн хагаст, 18-нд зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Салхи 15-нд Алтайн салбар уулсаар, 16-нд ихэнх нутгаар, 17-нд говь, талын нутгаар секундэд 16-18 метр хүрч ширүүснэ. 16-нд нутгийн баруун хагаст, 17-нд ихэнх нутгаар,18-нд нутгийн зүүн хагаст хүйтэрч Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэн бэлчир орчим, Завхан голын эх, Идэр, Тэс, Орхон, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 31-36 хэм, өдөртөө 21-26 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 13-18 хэм, өдөртөө 6-11 хэм, бусад нутгаар шөнөдөө 22-27 хэм, өдөртөө 11-16 хэм хүйтэн байна.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх