Б.Баттүшиг, С.Эрдэнэбаяр нарыг маргааш шүүнэ

Нийгэм ・Нийтэлсэн: Мэргэн охин 2019 12 сар 08

ХБНГУ-ын Дрезден хотод 70 кг хар тамхи дипломат машинаар тээвэрлэж яваад баригдсан Б.Баттүшиг, С.Эрдэнэбаяр нарыг шүүх хурлын хоёр дахь хэлэлцүүлэг маргааш /2019.12.09/ болох тов гарчээ.

Шүүх хурлын эхний хэлэлцүүлэг Дрезден хотын тойргийн шүүхэд арваннэгдүгээр сарын 18-ны өдөр эхэлсэн юм. Шүүх хуралдааны үеэр хэрэгт холбогдогч Б.Баттүшиг “Би тагнуулын ажилтан, Тухайн үед нууц ажиллагаа явуулж байсан” гэх утгатай мэдүүлэг өгсөн талаар "Bild" сэтгүүл мэдээлсэн билээ.

Хэргийг эргэн сануулахад, энэ оны тавдугаар сарын 03-ны өдөр Б.Баттүшиг болон С.Эрдэнэбаяр нар дипломат албаны Мерседес Бенц маркийн автомашинаар 70 кг хар тамхи тээвэрлэж яваад баригдсан юм. Монгол Улсаас Истанбул хотод суугаа Ерөнхий консулын газрын дэд консул Б.Баттүшиг, жолооч С.Эрдэнэбаяр нарийг Дрезден хотын цагдаагийн газар цагдан хорьсон билээ.  Тус бүр нь 500 граммаар боосон 140 багц хар тамхины ханш гурван сая евро болж байсан юм.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх