Хэвтүүлэн эмчлэх тогтолцоог хэт шүтэх хортой

Нийгэм ・Нийтэлсэн: Мэргэн охин 2019 12 сар 12 ・ 1

Ханиад, томууны улирлаар эмнэлгүүдийн ор хүрэлцэхээ байж, эцэг, эхчүүд хүүхдүүдтэйгээ хонгил, шалаар зулдаг нь хэвийн үзэгдэл болсон. Үнэндээ өнөөдрийг хүртэл нийтээрээ л амьсгалын замын халдвар дэгдэхэд сая нэг хэвтэн эмчлүүлэх ор цөөнийг гайхаж, шүүмжилдэг болохоос бусад үед ямар байдгийг тэр бүр авч хэлэлцдэггүй. Мэдээж халдварт өвчин дэгдэх, нийтийг хамарсан хордлого, осол, гэмтэл гарсан тохиолдолд барьц алдахгүй байх нь тухайн улсын эрүүл мэндийн салбарын чадавх, дотоод зохион байгуулалтын асуудал. Эдгээрээс хамгийн чухал нь энгийн үед өвчтөнүүдэд эмнэлгийн ор хүрэлцдэг, эсэх, тэдний хэрэгцээ, шаардлагыг хангахуйц тусламж, үйлчилгээг хүлээгдэл, чирэгдэлгүй хүргэж байна уу гэдэг асуудал өдгөө тулгамдаад буй.

Жилийн намар, өвөл, хаврыг ханиад, томуунаас өөр өвчингүй мэтээр “дэмий” шахам өнгөрүүлдгээ одоо болих хэрэгтэй. Цаана нь өвдөж хавдсан өчнөөн мянган хүн эмнэлгийн ор сулрахыг хүлээн, шар нар, бор хоногуудыг аргацааж байна. Хамгийн сонин нь ор хүрэлцэхгүйдээ иргэд ингэж хүлээгээд байгаа юм биш. Үүнийг нотлох олон ч баримт оллоо. Эрүүл мэндийн хөгжлийн төвийнхний судалснаар, улсын хэмжээнд өнгөрсөн оны байдлаар эмнэлгийн орны тоо 24 884-т хүрчээ. Үүнээс 16 000 орчим нь улсын эмнэлгийнх. 10 000 хүнд ногдох эмнэлгийн орны тоо 78.8 болж, 2017 оныхоос 1.7-гоор нэмэгдсэн байна. Энэ үзүүлэлтээрээ бид хөгжиж буй орнуудынхаа дунд эхний байруудад, зарим хөгжингүй улсаас ч олон ортойд тооцогджээ.

Гэтэл хэвтэн эмчлүүлэгчдийн дараалал II, III шатлалын эмнэлгүүдэд харилцан адилгүй ч 2-14 хоног, цөөнгүй тохиолдолд иргэд сар шахам хүлээж, эмнэлгийн бараа харж байх. Эрүүл мэндийн хөгжлийн төвийнхөн эл шалтгааныг тодруулахдаа 473 хүнийг санамсаргүй түүврийн аргаар сонгон, судалсан юм билээ. Тэгэхэд эмнэлгүүд нийт үйлчлүүлэгчийнхээ 79.9 хувьд нь дараалал олгож, шаардлагатай үед нь хэвтүүлээгүй байж. Иргэдийг тодорхой хугацаанд хүлээлгэж, хэвтүүлсэн эмнэлгүүдийн олонх нь тусгай мэргэжлийн төв болон III шатлалынхан. Тэд үйлчлүүлэгчдийнхээ 32-77 хүртэлх хувьд нь дугаар олгожээ. Тодруулбал, эмчлүүлэгчдийн 30.7 хувь нь 2-4, 9.9 хувь нь 5-7, 15.4 хувь нь 7-14 хоног ба түүнээс олон хоногоор ор хүлээсэн бол үлдсэн нь тухайн өдрөө эм, тариатайгаа залгажээ. Зарим нь олгогдсон дарааллынхаа дагуу ч эмнэлэгт хэвтэж чаддаггүй бөгөөд олонхыг нь ор сулраагүй гэсэн шалтгаанаар хойшлуулдаг гэнэ.

Гурван сая гаруй хүнтэй Монгол Улсын 10 000 хүн тутмынх нь 78.8-д нь эмнэлгийн нэг ор ногдож байхад зардал, чирэгдэл буурахгүй, олон нийтийг энэ мэт бухимдуулсан хэвээр. Үүнийг нэг талаар хүн амын эрүүл мэнд доройтож, өвчлөл ихэссэнтэй холбон тайлбарлах ч нөгөөтээгүүр, эмнэлэгт шаардлагагүй хэвтэх тохиолдол буурахгүй байгааг судлаачид онцолсон. 

 

 

Үргэлжлэлийг эндээс уншина уу 

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

1 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал:

  • bat / 2019 12 сар 14/

    Төрийн тогтолцоо нь эсэргээрээ ЭМД авах санхүүжилтээ эмнэлгүүд Эмээ өвөө нарт түүх нээж витамин өгч байж авна чухамдаа та өвчил гэсэн үг үү өвчлөхийг дэмжээд байгаа утга уу

    Хариулах