Пүрэв, баасан гаригт автомашины бүртгэл, шилжүүлэг хийхгүй

Нийгэм ・Нийтэлсэн: Мэргэн охин 2019 12 сар 16

Авто тээврийн үндэсний төвийн нийслэл дэх салбарууд энэ сарын 19,20-ны өдрүүдэд ажиллахгүй. Тодруулбал, Автотээврийн үндэсний төвийн Тээврийн хэрэгслийн бүртгэлийн мэргэжилтнүүд ЗТХЯ-ны Төрийн нарийн бичгийн даргын тушаалаар батлагдсан хөтөлбөрийн дагуу бүртгэгч нарт зориулсан сургалтанд хамрагдах учир тухайн өдрүүдэд ажиллахгүй гэж Авто тээврийн үндэсний төвөөс мэдээллээ. Иймд тухайн өдрүүдэд автомашины бүртгэл, шилжилт хөдөлгөөн хийгдэхгүй аж.

Авто тээврийн үндэсний төвийн нийслэл дэх салбарууд:

  Салбар нэгжийн нэр Байршил Бүртгэлийн төрөл Цагийн хуваарь
1 Сүхбаатар дүүрэг АСА цирк Б корпус 2 давхарт Шилжилт хөдөлгөөн Даваа-Баасан 08:30-17:30
2 Сонгинохайрхан дүүргийн 20-р хороо Хераэкупмент групп-ийн баруун хойно/СХД техникийн хяналтийн үзлэгийн төв/ Шилжилт хөдөлгөөн Даваа-Баасан 08:30-17:30
3 Баянзүрх дүүргийн 8-р хороо Таван ган трейд ххк-ийн байр Шилжилт хөдөлгөөн, импорт Даваа-Баасан 08:30-17:30
4 Баянзүрх дүүргийн 17-р хороо Да хүрээ трейд ххк-ийн байр Шилжилт хөдөлгөөн, импорт Лхагва-Ням 08:30-17:30
5 Чингэлтэй дүүргийн 6-р хороо Нисдэг машин автоүйлчилгээний төв Шилжилт хөдөлгөөн Даваа-Баасан 08:30-17:30
6 Сонгинохайрхан дүүргийн 20-р хороо Авто худалдааны цогцолбор НӨҮГ-ын байр Шилжилт хөдөлгөөн, импорт Мягмар-Бямба 08:30-17:30
7 Баянгол дүүргийн 3-р хороо Дунд гол Уран ган компанийн байр Шилжилт хөдөлгөөн, импорт Даваа-Баасан 08:30-17:30
8 Баянгол дүүргийн Хөсөг трейд хк-ийн байр Шилжилт хөдөлгөөн Даваа-Баасан 08:30-17:30

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх