Хэлбэр төдий хямдрал

Нийгэм ・Нийтэлсэн: Мэргэн охин 2019 12 сар 20 ・ 1

Манай улсад хүнснээс бусад борлуулалтын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгж, хувь хүмүүсийн зарим нь ашиг олдоггүй, иргэдэд “зүгээр” шахам өгч байна уу гэлтэй бараа, бүтээгдэхүүнийхээ үнийг “зад” хямдруулдаг. Эл хямдрал нь бараг жилийн дөрвөн улирал үргэлжилдэг бөгөөд агуулах чөлөөлөх болон задгай талбайн “зангарагтай” худалдаа, хар, улаан баасан гаргийн хямдрал зэрэг сүрдэм нэртэйг нь яана. Ялангуяа баяр ёслолын өдрүүдээр аль ч дэлгүүр, үзэсгэлэн худалдаагаар үйлчлүүлсэн багадаа л 50 хувийн хямдралтай хувцас, гутал, эдлэл худалдан авч болохоор харагдана. Хотын төвд байрлалтай “Мөнгөн завъяа” алт, үнэт эдлэлийн дэлгүүрт орлоо. 

Худалдагчид нь “Юу сонирхож байна, манайх 50-70 хувийн хямдралтай байгаа шүү” гэж байна. 320 000 төгрөгийн үнэ наасан алтан бөгжийг 170 000, 1.2 саяын мөнгөн аягыг 600 000-аар борлуулах гэнэ. Ер нь тус дэлгүүрийн бүх лангуун дээрх эдлэлийн ханш “хөөсрүүлсэн” үнэ бөгөөд даруй 70 хүртэлх хувиар буулгахаа ам уралдан хэлж байна. Хэзээнээс хямдрал зарласныг нь асуувал лангуу түрээслэгч нэгэн “Байнгын хямдралтай л даа” хэмээн дурамжхан хариулав. “Мөнгөн завъяа”-гаас холгүйхэн бэлэн хувцасны олон дэлгүүр бий. Тэдгээр нь бараг бүгд гаднаа “Sale” гэсэн бичиг наажээ. Хямдрал 70 хувь гэсэн бичгийг гадаа үүд, дотор ханандаа хаа сайгүй өлгөсөн нэг дэлгүүрийг сонгон оров. Бараг бүх гутал, өвлийн хүрэм нь нэг саяас дээш төгрөгийн үнэтэй байсан бөгөөд одоо 400 000-300 000-аар худалдан авах боломж бүрдүүлсэн гэнэ. 

Мөн зарагдалгүй удан, өнгө нь бүрсийж, өлөн хир суусан гэж болохуйц нимгэн цамц, өмднүүдийг нэг сагсанд хийн “Super sale” 60 000 төгрөг гэж бичжээ. Эл дэлгүүр он солигдох дөхсөнтэй холбогдуулан ийнхүү хямдрал зарласнаа тайлбарлав. Цаашилбал, “Агуулах чөлөөлөх хямдрал зарласан тул хоёрыг авбал нэг үнэгүй буюу 100 000 төгрөгт гурван гутал өгнө” гэсэн үйлчлүүлэгчдэд маш ашигтай байж болох сурталчилгаа сонслоо. 

 

Үргэлжлэлийг эндээс уншина уу 

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

1 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал: