Эрүүгийн цагдаагийн газраас НМХГ-тай хамтран Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт байрлах гэрийн нөхцөлд нэр бүхий компаний архийг хуурамчаар үйлдвэрлэж байсан нөхцөл байдалд хяналт шалгалт явуулжээ.

Архидан согтуурахтай тэмцэх тухай хуульд зааснаар гар дээр архи үйлдвэрлэх хориотой. Гэмт хэргийн шинж чанартай үйлдэл юм. Мэргэжлийн хяналтын байгууллагаас тус архийг ямар спиртээр хийсэн, сав баглаа боодол, найрлага зэргийг тодруулахаар ажиллаж байна.

Иймд иргэд энэ төрлийн бүтээгдэхүүн худалдаж авахдаа лацны бүрэн байдал, хаяг шошго хуучин эсэх, үйлдвэрлэсэн хугацаа, механик бохирдолт,, шилний сэв, зэргийг сайтар харж, иргэдийн гар дээрээс согтууруулах ундаа худалдан авахгүй байхыг анхааруулж байна.