2030 онд эдийн засгийн өсөлтийг 6.6 хувьд барьж чадах уу?

Эдийн засаг ・Нийтэлсэн: Мэргэн охин 2019 12 сар 21 ・ 2

Монгол Улс 2030 онд нэг хүнд ногдох орлогоороо дунд орлоготой орнуудын тэргүүлэх эгнээнд хүрсэн, тогтвортой өсч байгаа эдийн засгийн олон салбартай, нийгмийн хүрээнд дундаж болон чинээлэг дундаж давхарга давамгайлсан, экологийн тэнцвэртэй байдлыг хадгалсан, тогтвортой ардчилсан засаглалтай улс болно.

Энэ бол Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал. Дэлхийн улс орнууд 2030 он хүртэл тогтвортой хөгжлийн 17 зорилгыг тодорхойлсон. Харин манай улс өөрийн онцлогт тохируулсан үзэл баримтлалаа тодорхой болгосны ерөнхий агуулга энэ. Үүнээс эдийн засгийн хувьд нэг хүнд ногдох үндэсний нийт орлого 17500 америк долларт хүрч, нэг хүнд ногдох орлогоороо дунд орлоготой орнуудын тэргүүлэх эгнээнд хүрнэ. Эдийн засгийн жилийн дундаж өсөлт 2016- 2030 онд 6.6 хувиас доошгүй байна. Ядуурлын бүх төрлийг эцэс болгоно. Орлогын тэгш бус байдлыг багасгаж, нийт хүн амын 80 хувь нь дундаж болон чинээлэг дундаж давхаргын ангилалд багтсан байна зэргээр өөдрөг төсөөллийг үзэл баримтлалдаа тусгаж, зорилго тавьсан байдаг. Энэ талаар “Зууны мэдээ” сонин цуврал мэдээллээр хүргэж байгаа билээ.
 
Томоохон бондуудын өр төлбөрийг 2021     оноос эхэлж дөрвөн жилийн турш төлнө. Энэ нь улсын гадаад өрийн хэмжээнд үлэмж том байр суурь эзэлж байгаа нь санаа зовоож байна. Түүнчлэн ирэх онд болох улс төрийн сонгуулийн дараа эдийн засгийн уналтын үе тохиох нь аль ч эх сурвалжаас авсан мэдээллээр тодорхой болоод байна. Гэхдээ Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлалд ДНБ-ий 2015-2030 оны жилийн дундаж өсөлтийг 6.6 хувь байхаар тоггоосон. Энэ төсөөлөл хэр үндэслэлтэйг төсөөлөхөөр Үндэсний хөгжлийн газраас ирэх 2025 он хүртэлх эдийн засгийн төлөв байдлыг сайн, дунд, муу гэсэн гурван хувилбараар тооцож үзсэн байгаа юм. Үүнийг тоймловол:
 
Дээд хувилбар: 2019 оны туршид экспортын орлогын гол хэсгийг бүрдүүлдэг нүүрсний үнэ төдийлөн ихээр буурахгүй, зөвхөн 2019 оны төгсгөлөөс буурна, харин зэсийн баяжмалын болон алтны үнэ гомэгдэнэ гэж төсөөлжээ. Мөн БНХАУ руу экспортлох нүүрсний хэмжээ өмнөх 2018     оныхоос буурахгүй, харин ч бага зэрэг нэмэгдэнэ. Дээр нь махны экспорт өснө. Төгсгөлд нь уул уурхайн бус салбаруудад, тухайлбал, хөдөө аж ахуй, боловсруулах аж үйлдвэр, барилгын салбарт мэдэгдэхүйц өсөлт гарна. 2019 оноос хойш 2021 он хүртэл эдийн засгийн өсөлт саарна. 2021 оноос гадаад зээлийн үндсэн төлбөрүүд эхэлнэ. Улсын төсвийн хөрөнгө оруулалт энэ үеэс эхлэн нэлээд буурна гэж үзжээ. Гэвч 2022 оноос ь,Оюу толгой” далд уурхай бүрэн хүчин чадлаараа ажиллаж, улсын төсөвт орох орлого эрс нэмэгдэнэ. Дотоодын ханган нийлүүлэгч компаниудын үйл ажиллагаа идэвхжиж, улам тэлнэ. 2022 оноос “Таван толгой” төсөл болон Гачууртын ордыг эзэмших зэрэг томоохон төслүүд жигдэрч. эдийн засгийн өсөлтөд эерэг нөлөө үзүүлнэ. 2023  онд газрын тос боловсруулах үйлдвэр ашитлалтад орсноор ДНБ-ий өсөлтөд мэдэгдэхүйц нөлөөлнө гэж тооцоолжээ.
 
Дунд хувилбар: 2019 оны туршид экспортын орлогын гол хэсгийг бүрдүүлдэг нүүрсний үнэ төдийлөн ихээр буурахгүй, зөвхөн 2019 оны төгсгөлөөс буурна, харин зэсийн баяжмалын болон алтны үнэ нэмэгдэнэ гэж төсөөлсөн байна. 2019 онд БНХАУ руу экспортлох нүүрсний хэмжээ өмнөх 2018 оныхоос буурна гэж үзсэн. Уул уурхайн бус салбаруудад бага зэрэг өсөлт гарна гэж тооцжээ. 2019 оноос хойш 2021 он хүртэл эдийн засгийн өсөлт саарна. 2021 оноос гадаад зээлийн үндсэн төлбөрүүд эхэлнэ. Улсын төсвийн хөрөнгө оруулалт энэ үеэс эхлэн нэлээд буурна. 2022 оноос Таван толгойн төсөл эрчймжинэ. 2023 онд газрын тос боловсруулах үйлдвэр ашиглажад орсноор ДНБ-ий өсөлтөд мэдэгдэхүйц нөлөөлнө гэж тооцоолсон байна.
 
Доод хувилбар: 2019 онд БНХАУ руу экспортлох нүүрсний хэмжээ өмнөх 2018 оныхоос буурна. Нүүрсний үнэ 2019 оны 2-р улирлаас үлэмж хэмжээгээр буурна. Уул уурхайн бус салбаруудад, тухайлбал, хөдөө аж ахуй, боловсруулах аж үйлдвэр. барилгын салбарт төдийлөн их өсөлт гарахгүй гэж тооцов. 2019 оноос хойш 2021 он хүртэл эдийн засгийн өсөлт саарна. 2021 -2023 оны хооронд гадаад зээлийн үндсэн төлбөрүүд хийгдэж, эдийн засгийн хямралтай байдал үүснэ. Мөн 2020 оны сонгуулиар засаглалын байдал урьд өмнехөөсөө муудаж болзошгүй гэж үзжээ.

Энэхүү хамгийн муу хувилбараар бодож үзсэн ч 2030 он гэхэд эдийн засгийн өсөлтөө 6.6 хувьд барих зорилго ямартай ч биелэх боломжтой гэж Үндэсний хөгжлийн газраас дүгнэсэн байна. Өөрөөр хэлбэл, тогтвортой хөгжлийн үзэл баримтлалд заасн зорилгоо биелүүлж чадна гэжээ.


Эх сурвалж:Зууны мэдээ сонин
Б.Төгс


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

2 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал:

  • Зочин / 2019 12 сар 21/

    Хариулах
  • bat / 2019 12 сар 21/

    Яасан холын зүйлд санаа зовно вэ үүний наана олон сонгууль олон засгийн газар солигдоно ялангуяа төр барих эрхмүүдэд энэ бол ёстой санаанд орох уу

    Хариулах