Экологийн цагдаагийн нэгж байгуулах шийдвэр гаргажээ

Нийгэм ・Нийтэлсэн: Баярмаа 2020 01 сар 06 ・ 4


Монгол Улсын Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Цагдаагийн байгууллагын бүтцэд Экологийн цагдаагийн нэгж байгуулах шийдвэрийг гаргасан байна. Ийнхүү Засгийн газрын шийдвэр гарснаар цагдаагийн байгууллагад нийт 170 орон тоо шинээр нэмж батлагдаж байгаа юм.
Тус нэгж нь хүрээлэн буй орчныг хамгаалах, энэ төрлийн гэмт хэрэг, зөрчилтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх, байгаль экологид учрах хохирлыг бууруулах чиг үүрэгтэйгээр ажиллах бөгөөд орон нутагт   Архангай, Баянхонгор, Булган, Дархан-Уул, Дорнод, Өвөрхангай, Өмнөговь, Төв, Сэлэнгэ, Хөвсгөл, Хэнтий зэрэг анхаарал татсан 11 аймаг дахь цагдаагийн газарт эрүүгийн мөрдөгч, мөрдөгчийг,  мөн байгаль экологийн хувьд эрүү, хэв журмын нөхцөл байдал хүндэрсэн, ойн сан бүхий болон хайгуул, ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч аж ахуйн нэгж, нөхөрлөл ихтэй дээрх аймгуудын нийт 74 суманд 78 байцаагчийг  ажиллуулахаар болсон байна.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

4 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал:

  • зочин / 2020 01 сар 08/

    1990 оноос хойш Цайз захын модны хулгайн хэдэн Зил131 машинтай бүлэглэлийн дураар мод огтолдгийг зогсоож чадахгүй байж экологийн цагдаа гэж 170 хүн төсвөөс нэмж тэжээх болж дээ. Халаасны хулгайн хэлтэстээ атлаа энэ хулгайд цохилт өгч чадаж байгаа юм уу? Үр дүнгээ баримтаар ард түмэнд өгч байгаач. Үр

    Хариулах
  • Зочин / 2020 01 сар 07/

    tsagdaa uls bolohnee odoo ngaa butesteeree ajillaj boldogguieee hereg ileruulelt tsagdaa nariin haritsaa uneheer muu bna

    Хариулах
  • Зочин / 2020 01 сар 06/

    Хариулах
  • Зочин / 2020 01 сар 06/

    Аймаг сумын Засаг дарга, хурлын хариуцлага даанч хангалтгүй учраас байгаль орчны асуудал орон нутагт эзэнгүйдээд байдаг юм. Суманд дахиад л нэг ажил хийдэгггүй төрийн албан хаагч нэмэгдэж дээ

    Хариулах