10 “нугарсан” ашиг өгөх дайвар бүтээгдэхүүний зах зээл эзэнгүй байна

Эдийн засаг ・Нийтэлсэн: Мэргэн охин 2020 01 сар 06 ・ 1

Импортоор оруулж ирдэг, эрүүл мэндийн нэмэлт бүтээгдэхүүн болох коллагений үнэ хямд биш. Тодруулбал, хүний арьс, хумс, үсний эрүүл мэнд, гоо сайхныг дэмждэг, нөхөн төлжилт, ургалтыг нь идэвхжүүлдэг, Японд үйлдвэрлэсэн коллагенийг 200 гр-ыг нь 28 000, 400 гр-ыг нь 50 000 төгрөгөөр зарж байна. Харин Өмнөд Солонгост үйлдвэрлэсэн нь хэмжээ, зориулалтаасаа хамаарч 25 000- 100 000 төгрөгийн үнэтэй аж. Коллаген хүний арьсны нийлэгжилтийг хэвээр хадгалан, чанга, уян хатан байлгах гол “цавуу” бөгөөд үе хоорондын холбоос, гагнаас гэдгийг бид мэднэ. Харин эл бүтээгдэхүүний үндсэн түүхий эдийг мал, амьтны тагалцаг буюу үс, хуйхтай хэсгээс гарган авдгийг мэддэг хүн хэр олон бол. Мөн малын таван цул, дотор гэдсийг Дорно дахинд эм, тан хийхэд ашигладаг. Тиймээс ч манайхаас Хятад, Солонгос болон Азийн зарим улс малыг хөлөөр нь импортлох сонирхлоо байнга илэрхийлдэг. Тэд малын шийр, тагалцаг, таван цул зэргийг оролцуулан хийдэг, хүний эрүүл мэнд, гоо сайханд гойд тустай, өндөр үнэтэй бүтээгдэхүүний голлох үйлдвэрлэгчид учраас тэр. Тэгвэл ийм ач холбогдолтой дайвар бүтээгдэхүүний эрэлт, нийлүүлэлт, үнэ ханш нийслэлд ямар байдаг бол.

Баруун аймгуудаас нийлүүлдэг мал, мах, махан бүтээгдэхүүний төвлөрсөн зах “Эмээлт”-д өнгөрсөн пүрэв гарагт амьд мал борлуулахгүй байв. Өдийд дийлэнх айл өрх өвлийн идшээ бэлтгэсэн байдаг тул амьд малын худалдааны зогсонги үе нь юм байна. Үүнтэй холбоотойгоор малын дайвар бүтээгдэхүүний худалдаа ч зогссон бөгөөд хаяж овоолсон нь алга. Харин ч дайвар бүтээгдэхүүний эрэлт өнгөрсөн жилүүдийнхээс нэмэгдсэн, тэгээд ч хүйтний улиралд дайвар хаях нь бага, зунд л шийр, толгой, цус зэргийг нүхэнд хийж булдаг талаар “Эмээлт”-д мал, махны шинжилгээ хийдэг “Арвин” мал эмнэлгийн эмч Г.Авирмэд хэллээ. Тэрбээр “Энэ жил арваннэгдүгээр сар гарч, хүйтрэх хүртэл үхэр, хонь, ямааны толгой, шийр энэ хавьд хаягдаж, булагдаж байсан. Харин хүйтэрснээс хойш мах бэлтгэдэг аж ахуйн нэгжүүд өөрсдөө авдаг уу, эрж сурсан хүмүүст нь өгчихдөг юм билээ. Энэ нь дайвар бүтээгдэхүүний зориулалтын зоорь, хөргүүр ховор, өндөр үнээр хадгалуулах болдогтой холбоотой болов уу” гэв.

“Хүчит шонхор” захад богийн хуйхалсан толгой 3000 төгрөг, зулмалсан гүзээнд цустай нь хийсэн гэдэс 13 00-15 000, арилгаагүй гүзээтэйг нь 4000-5000 төгрөгөөр борлуулж байв. Хэрэв бөөнөөр нь авбал үнийг нь 1000-2000 төгрөгөөр хямдруулж болох гэнэ. Үхрийн гүзээ, зүрх, хэл зэргийг кг-ыг нь 4000-6000 төгрөгөөр зардаг юм байна. Гэхдээ эдгээрийг төдийлөн олон хүн зардаггүй бөгөөд бог, бодын шийр, тагалцаг борлуулж буй хүн “Хүчит шонхор”-т байсангүй. Харин хотын төвийн хүнсний захуудад дээрх дүн бүтээгдэхүүн тус бүрт 1000- 2000 төгрөгөөр өндөр байна. Түүнчлэн орон нутагт дайвар бүтээгдэхүүн үнэ цэнгүй хэвээр байгаа аж.

 

Үргэлжлэлийг эндээс уншина уу 

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

1 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал: