Орчин цагийн “Шагдарууд”

Нийгэм ・Нийтэлсэн: Мэргэн охин 2020 01 сар 09 ・ 7

 

Та, бидний эргэн тойронд, худалч хүнд хаа сайгүй л ганц бие ээж байна. Нэг хүүхдээ тэврээд, нөгөөг нь хөтлөөд, гурав дахийг нь үүрч дүүрээд л явах юм. Тэднийгээ өвтгөж зовоохгүйн тулд, дааруулчихгүй гэсэндээ, өлсгөчихгүй юм сан гэж хэрэндээ хичээх. Өөрөөр хэлбэл, хэдэн хүүхдээ хүнээс илүү байлгаж чадахгүй ч ямар нэгэн зүйлээр дутаачихгүй өсгөх гэж гадаа гарч эр, гэрт орж эм болж яваа олон бүсгүйг мэднэ ээ. Аав нар нь хаачсан юм бэ гэж үү. Эхнэр, хүүхдээ хаяад явчихсан. Олонх нь гэр бүлээс гадуурх харьцаанаас болж салцгаадаг гэнэ билээ. Цөөнгүй нь архинд толгойгоо мэдүүлдэг, эсвэл хүчирхийллийн улмаас, зарим нь ажилгүй зэрэг шалтгаанаар үр хүүхдээсээ “татгалздаг” нь харамсалтай.

Нийтлэлд өгүүлэх жишээнүүдийн нэрийг өөрчлөв. Нараа 10 хүртэлх насны дөрвөн хүүхэдтэй. Хамгийн том нь өөрийнх нь төрсөн хүүхэд биш ч дүүгээ бурхан болсны дараа өргөж авсан юм билээ. Нараагийн нөхөр ч дургүйцээгүй гэдэг. Хэсэг хугацаа өнгөрсний дараа буюу бага хүүхдээ ой ч хүрээгүй байхад нөхөр нь түүнийг “хуурч” эхэлснийг мэджээ. “Хөдөө явлаа, тэгж ч байрлаж ажиллах боллоо” гэх зэргээр худал ярьсаар сүүлдээ гэртээ ч ирэхээ больсон гэнэ. Нараа нөхрийнхөө хамт ажилладаг байсан хүмүүсээс асууж сурагласаар хаана байгааг нь олж мэдээд ихэд цочирдсоноо ярьсан. Гэртээ байгаагүй хугацаандаа өөр эмэгтэйнд амьдарч байсан болж таарав. Булайгаа дэлгэсэн хоёр Нараагаас уучлал гуйж, дахин хэзээ ч уулзахгүй, учрахгүй гэж ам өчиг өгчээ. Гэсэн ч тэд хэлсэндээ хүрээгүй. Одоо бүр нэг гэрт орчихсон юм байна. Харин Нараа шүүхийн хаалганы өмнө зогсож буй. Гурван хүүхдэдээ тэтгэмж тогтоолгохын тулд. Нөхөр нь өнгөрсөн хугацаанд тэдэнд тэтгэмж өгөхөөс зайлсхийж, эхнэртээ хий хоосон найдлага төрүүлж, худал амласаар өдий хүрчээ. Цаад эмэгтэй нь ч тэр гэр бүлтэй, хоёр хүүхэдтэй мөртлөө гэрлэлтээ цуцлуулж, Нараагийн нөхөртэй суусан юм байх. Нэг ёсондоо тэр хоёр таван хүүхдийг юман чинээ ч бодоогүй аж. Хамгийн гомдмоор нь, шүүхэд нөхрийнхөө нэр дээр нэхэмжлэл гаргах гэтэл тэмдэгтийн хураамжид 70 000, 11 нас хүртэлх хүүхэдтэй бол тус бүр 35 000 төгрөг төлөх шаардлагатай болжээ. Хүний өөрийн дөрвөн хүүхдээ тэжээхийн тулд өдөр, шөнөгүй наймаа хийж яваа Нараад яг одоо тоолоод өгөх 175 000 төгрөг байхгүй тул нэхэмжлэл гаргахаа түр хойшлуулж буйгаа учирласан.

Яг ийм шалтгаанаар хүүхдэдээ тэтгэмж тогтоолгож чаддаггүй олон хүн байдаг гэх. Тэмдэгтийн хураамжаас гадна хүүхдийн тоогоор “татвар” авдаг нь ч юу вэ. Өрх толгойлсон ээжүүдэд хүүхдээсээ илүүчлэх мөнгө тэр бүр байх болов уу. Үндэсний статистикийн хорооныхны 2018 оны судалгаагаар улсын хэмжээнд өрх толгойлсон 72 мянган эмэгтэй бий аж. Тэдний 37 мянга орчим нь 18 хүртэлх насны хүүхэдтэй юм байна. Нөхрөөсөө салсан хэрнээ гэрлэлтээ цуцлуулаагүй, хамтран амьдарч байгаад салсан, хүүхдийнхээ тэтгэмжийг тогтоолгоогүй зэрэг тоо баримт эл судалгаанд бараг бүртгэгддэггүй. Тодруулбал, өрх толгойлсон 72 мянган ээжийн хэчнээн нь бэлэвсэн, хэд нь гэрлээгүй, эсвэл салсан гэсэн нарийн судалгаа одоогоор алга. Ямартай ч 2018 оны байдлаар улсын хэмжээнд 11 000 орчим, өнгөрсөн жилийн эхний хагаст 1511 хүн шүүхийн шийдвэрээр хүүхдэдээ тэтгэмж өгөхөөр болжээ. Тэднээс хүүхдийн тэтгэмжээ 1105 нь дуусгавар болгосон, 6170 нь тогтмол болон алдаг оног өгдөг, 5200 нь төлбөрийн чадваргүй болон сураггүй бологсод гэдгийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар (ШШГЕГ)-ынхан хэлэв.

Хүүхдийн тэтгэлэг барагдуулах судалгаанд дурдсанаар өнгөрсөн оны эхний есөн сарын байдлаар улсын хэмжээнд 15 991 хүүхэд гэр бүл салсны улмаас тэтгэмж авахаар бүртгэгджээ

 

 

Үргэлжлэлийг эндээс уншина уу

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

7 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал:

  • Dgm / 2020 01 сар 10/

    Солонгос зэрэг орнуудад эр хүн орон сууцтай тодорхой эрхэлсэн ажилтай түүндээ тохирсон мэргэжилтэй байж хүнтэй суудаг манайд яагаач үгүй унтах хэвтэх тэгээд л үр хөндөх чөлөөтөй бизнес болчихсон бидний ирээдүй мөн бүрхэх байна аа

    Хариулах
  • Зочин / 2020 01 сар 09/

    Хариулах
  • Зочин / 2020 01 сар 09/

    бэлэн болоогүй байхдаа яарч эрт хүнтэй суучаад дараа нь салцгаадаг санагддаг. тэр тусмаа эр хүн халамжтай, гэрсэг, амьдрал ахуйгаа өөрөө төлөвлөчихсөн гэх мэт урт удаан харилцаанд бэлэн болсон хойноо хуурамч дүр эсгэж хүн хуурахгүйгээр жинхэнэ өөрөөрөө байж өөртөө тохирох хүнээ олсон үед л урт удаан

    Хариулах
  • Зочин / 2020 01 сар 09/

    Биеэ засаад гэрээ, гэрээ засаад төрөө зас гэдэг үгтэй.Төр засгийн үүсэл бол яах аргагүй гэр бүл мөн.Тиймээс хүүхэд багачуудад гэр бүлийн талаархи хичээл сайн орох ёстой.МОНГОЛЧУУДЫГ ЁС ЗҮЙТЭЙ ХҮМҮҮЖҮҮЛЭХ НЬ ДЭЭРХ ЗҮЙЛСЭЭС СЭРГИЙЛЭХ АЧ ХОЛБОГДОЛТОЙ ШҮҮ.

    Хариулах
  • bat / 2020 01 сар 09/

    За дүү нар минь нас ахих үед ах дүү үр хүүхэд яахав чухал биш хүний ханилсан хань энэ маань ам нь цангаа болов уу гэж аманд чинь бүлээн сүү дусаах хүн хэн ч биш зөвхөн хүний хань ухаан чинь хүрвэл одооноос бодоорой

    Хариулах
  • Зочин / 2020 01 сар 09/

    Хариулах
  • Зочин / 2020 01 сар 09/

    Mongol erchuud ch gej de amid sug bolson yumnuud. Ger ornoo ayataihan avaad yavj chadahgui baij arhi uuna, huuhen erguulne, PC, muriitai toglono. 9n shid ni burdsen archaagui yumnuud. Tegeed boloogui ger buliin huchirhiilegchid barag bugd shuu. Iim bhaar bugd uheesei.

    Хариулах