Бүсгүй таны хумсыг бэхжүүлэх 10 арга

Бусад ・Нийтэлсэн: Мэргэн охин 2020 01 сар 14 ・ 2

Та хумсаа будах дуртай, дургүй, урт ургуулах дуртай үгүй бай хамаагүй хумс гялалзсан, эрүүл байх нь таны бүх биеийн эрүүл мэндийн толь болдог. Гэвч бидэнд хумсаа эрүүл, бат бөх болгох арга олон байдаг аж. Бид тэрхүү аргуудаас бүсгүйчүүддээ зориулсан хүргэж байна.

Бүсгүй таны хумсыг бэхжүүлэх 10 арга
 

1Наргил модны самрын тос

 

Үр нөлөө Наргил модны самрын тос бол маш сайн антиоксидант бөгөөд хумсыг чөлөөт радикалуудаас хамгаалдаг. Мөн бактери, мөөгөнцрийн эсрэг үйлдэл үзүүлнэ.

Хэрхэн ашиглах вэНаргил модны самрын тосыг халааж хумс болон эргэн тойрны арьсанд түрхэж шинэгтэл нь иллэг хийгээрэй.

 

Наргил модны самрын тос

2Алимны цуу

 

Үр нөлөөАлимны цуу нь хумсыг бэхжүүлж, ургалтыг нь түргэсгэн хумсны махыг зөөлрүүлнэ.

Хэрхэн ашиглах вэНэг аяга бүлээн усанд нэг хоолны халбага алимны цуу хийж найруулаад хумсаа дүрж, хэдэн минут байлгаарай. Үр дүнд нь сэтгэл хангалуун болтлоо өдөр бүр давтаж болно.

 

Алимны цуу

3Цайны модны тос

 

Үр нөлөө Цайны модны тос бол ялзрал, мөөгөнцрийн эсрэг хүчтэй найрлагатай тос юм. Гэвч цайны модны тосыг шууд хумс арьсан дээр түрхэж болохгүй бөгөөд ямар нэг ургамал, үрийн тостой хольж түрхээрэй.  

Хэрхэн ашиглах вэ2 дусал цайны модны тосыг ½ цайны халбага олив, газрын самар эсвэл наргил модны самрын тостой холиод хумсандаа түрхэж, хэдэн минут иллэг хийгээрэй.  

 

Цайны модны тос

4Нимбэгний шүүс

 

Үр нөлөөНимбэг С амин дэмээр баялаг учраас коллагений нийлэгжилтийг түргэсгэж хумсыг бэхжүүлдэг. Нимбэгний шүүс нь альфа-гидроксидын хүчио агуулдаг учраас хумсыг гэрэлтүүлж, толион дээрх жижиг хугаралуудыг эмчилдэг.

Хэрхэн ашиглах вэТал нимбэгний шүүсийг шахаад нэг аяга бүлээн устай солиод хумсаа дүрж 5-10 минут байлгаарай.  

 

Нимбэгний шүүс

5Оливын тос

 

Үр нөлөө Оливын тос хумсыг чийгшүүлж, тэжээл өгдөг гэдгийг та мэдэх байх. Е амин дэмийн агууламж өндөртэй учраас гэмтлийг сэргээж, уртгалтыг дэмжинэ.

Хэрхэн ашиглах вэОливийн тосыг халаагаад хумсандаа түрхэж 5-10 минут иллэг хийнэ.

 

Оливын тос

6Өндөгний шар болон зөгийн бал

 

Үр нөлөөӨндөгний шард А амин дэм ихээр агуулагддагаас гадна тосны хүчлүүд нь хугарамтгай, эмзэгшсэн хумсыг бат бөх болгож, зөөлрүүлж, чийгшүүлнэ. Дээр нь бага зэрэг зөгийн бал нэмчихвэл мөөгөнцрийн эсрэг үйлчилгээ үзүүлнэ.  

Хэрхэн ашиглах вэ1 ширхэг өндөгний шарыг ½ цайны халбага халаасан зөгийн балтай холиод хумсандаа түрхээрэй. 15 минут байлгаад угааж арилгаарай.

 

Өндөгний шар болон зөгийн бал

7Маалинганы тос

 

Үр нөлөөМаалинганы тос нь тосны хүчил, эрдэс, антиоксидантаар баялаг учраас хумсны ургалтыг маш сайн дэмждэг.

Хэрхэн ашиглах вэМаалинганы тосыг хумсандаа түрхээд хэдэн минут иллэг хийгээрэй.

 

Маалинганы тос

8Газрын самрын тос

 

Үр нөлөөГазрын самрын тос нь A, B болон E амин дэмээр баялаг. Хумсыг чийгшүүлж, тэжээл өгч, хумсны махыг зөөлрүүлдэг.

Хэрхэн ашиглах вэБүлээсгэсэн газрын самрын тосыг хумс, эргэн тойрон дахь арьсандаа түрхэж 2-3 минут иллэг хийнэ.

 

Газрын самрын тос

9E амин дэм

 

Үр нөлөө: Е амин дэмийн тос нь хумсны гадна төрхийг сайжруулахаас гадна хумсны суурийг эрүүлжүүлдэг. Нимгэрч, хугарамтгай болсон хумсыг бэхжүүүлж, цусны эргэлтийг сайжруулан, ургалтыг түргэсгэдэг:

Хэрхэн ашиглах вэЕ амин дэмийг будаггүй, хуурай хумс болон хумсныхаа завсар түрхэж, иллэг хийгээрэй.

 

E амин дэм

10Жожоба тос

 

Үр нөлөөЖожоба тос нь зарим төрлийн тосны хүчил, антиоксидант, амин дэм болон эрдсээр баялаг учраас хумсыг бат бөх, хатуу болгодог.

Хэрхэн ашиглах вэ: Бүлээсгэсэн жожоба тосыг хумс болон эргэн тойрны арьсанд түрхэн 2-3 минут шингэтэл нь иллэг хийгээрэй.

 

Жожоба тос

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

2 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал: