“Инээмтгий хүн” жүжгийн тасалбарыг Ticket.mn-ээс авах боломжтой.
Түүнчлэн “Pro” театрынхан Александр Вампиловын “Нугасны ан” жүжгийн зохиолыг “Сүүлчийн бороо” нэрээр, мета драмын жүжиг хэлбэрээр энэ амралтын өдрүүдэд буюу арваннэгдүгээр сарын 21, 22, 23-нд мөн олны хүртээл болгоно.

Энэхүү жүжигт найз нөхдийн харилцаа, хайр сэтгэл, хувь хүний дотоод зөрчил, амьдралын үнэ цэнийг хөндөх бөгөөд жүжгийг Б.Анхбаатар найруулж, дүрүүдэд З.Булган, Б.Билгүүн, Б.Даваасүрэн, М.Лхагва, Э.Буд-Эрдэнэ, Э.Сүмбэ, Г.Анузул, Д.Цолмон, Т.Тэгш-Алдар нар тоглож байна.
“Сүүлчийн бороо” жүжгийн тасалбарыг Ticket.mn-ээс авах боломжтой.