Ам бүлийн тоогоор хогны төлбөрийг авна

Нийгэм ・Нийтэлсэн: Мэргэн охин 2020 01 сар 16 ・ 12

Манай улс хог хаягдлыг бууруулах зорилгоор олон ажил эхлүүлсэн. Хогны ногоон уутыг хүртэл Э.Бат-үүлийг Нийслэлийн захирагч байх үед гаргаж нэлээдгүй их хөрөнгө оруулалтыг хийж, төсвийн мөнгийг салхинд хийсгэж байсан удаатай. Тэгвэл энэ удаад төсвийн мөнгийг салхинд хийсгэхээс татгалзжээ. 

Одоогоос гурван жилийн өмнө буюу 2017 онд батлагдсан Хог хаягдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг энэ сарын 30-ны өдөр НИТХ-ын ээлжит 31 дүгээр хурлаар хэлэлцэхээр товоо гаргажээ. 

Энэхүү хурлаар тус хуульд нэмэлт өөрчлөлт оруулах аж.  Тодруулбал, айл өрхүүд хогны төлбөрт 2500 төгрөгийн хураамж төлдөг байсныг өөрчилж ам бүлийн тоогоор нь төлбөрийг бодож авахаар болсон байна.  Өөрөөр хэлбэл, хоёр ам бүлтэй айлд сард хогны төлбөртөө 5000 төгрөг тушаадаг болно гэсэн үг юм.

Мөн төвлөрсөн цэгт хогийг дарж булшлах үйл ажиллагааны төрлийг олшруулахаар шийджээ. 

 

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

12 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал:

  • лорх / 2020 01 сар 17/

    Үүнийг буруу гэж шууд хэлж болохгүй. Европд
    1.бүх хүн хогны мөнгө төлдөг.
    2.жилдээ 2 хувааж төлдөг.
    3.мөнгийг нь шилэн дансанд байршуулдаг.
    4.төлбөрийг нь манайхаар бол СӨХ нь зарцуулдаг.
    5.Зөвхөн хогны мөнгө төлсөн нь төлдөг тэр газартаа л сонгууль өгдөг. Өөр газар өгдөггүй. Сон

    Хариулах
  • Зочин / 2020 01 сар 17/

    Нэг л биш ээ. Түрүүн нэг татвараа ( 500 % буюу) 5 дахин нэмээд хаширдаггүй. Одоо хүн толгойтой болгон дээр ( 200 % буюу) 2 дахин нэмж ирэх сонгуулиар намаа унагах нүхээ дахин ухаж эхлэв

    Хариулах
  • Зочин / 2020 01 сар 17/

    хөөрхий дөө сэтгэж бодож, ажил хийж буй дүрэсгэж байгаа нь энэ. тэр доор нэг хүн үнэн хэллээ. цөөхөн ам бүлтэй мөртөө маш их хог үйлдвэрлэдэг айл бий гэж. ер нь бол хогийг ангилахаас л эхэлнэ л дээ. манай засгийхны ганц чаддаг хийдэг юм нь төлбөрийг л нэмдэг. тэр нь явж явж цаанаа бас учиртай гэж ..

    Хариулах
  • Зочин / 2020 01 сар 16/

    үржиж болохоо байжээ тээ

    Хариулах
  • Хогны тарифыг буруу тогтоох гэж байна. Эсэргүүцэх хэрэгтэй / 2020 01 сар 16/

    Хүний тооноос биш хүн хэдий хэмжээтэй хог үүсгэж байгаагаар нь үнэ тарифыг тогтоодог. Гаргаж буй хэмжээг эзэлхүүн эсвэл массаар нь хэмждэг. Гэтэл өнөөгийн нөхцөлд жинлэгчтэй хогны машин ч алга, стандарт хэмжээтэй хогийн савыг ё жигдрүүлж хэрэглүүлээгүй байж хог хаягдал үүсгэгчээс төлбөрийг хүний тоо

    Хариулах
  • Зочин / 2020 01 сар 16/

    Хариулах
  • Зочин / 2020 01 сар 16/

    Яавал иргэдээ луйвардах аргаа сайн сэтгэх юм хэрвээ ийм журам хууль гарч байгаа бол энэ цэвэр луйвар

    Хариулах
  • Зочин / 2020 01 сар 16/

    Яавал иргэдээ луйвардах аргаа сайн сэтгэх юм хэрвээ ийм журам хууль гарч байгаа бол энэ цэвэр луйвар

    Хариулах
  • Зочин / 2020 01 сар 16/

    khunii 1000-1500 ch umuu gevel shuud 2500g urjikh ni buruu bna

    Хариулах
  • Монгол / 2020 01 сар 16/

    Маш буруу шийдвэр, бруу санаачлага. Монгл улсын хүн амын эсрэг, хүн ам өсгөхгүй байх шалтгаан болно. Өнөөдөр өнөр бүл амьдарч байгаа айлууд илүү их хохирно. Цөөхөн ам бүлтэй хэрнээ тамтаггүй хог үйлдвэрлдэг гэр бүлүүд завшина. Олуулаа мөртлөө цэбэгэрэ амьдардаг хог үйлдвэрлэдэггүй өрхүүд олон байгаа

    Хариулах
  • р / 2020 01 сар 16/

    Энэ бол зөв, харин төлбөрийн дүн дээр эргэж харахгүй бол худлаа баахан өр авлага үүсээд яваад байх магадлалтай шүү.

    Хариулах
  • Зочин / 2020 01 сар 16/

    Хариулах