Уул уурхайн компаниудаас мөнгө нэхсэн ТББ-ынханд яллах дүгнэлт үйлджээ

Нийгэм ・Нийтэлсэн: Мэргэн охин 2020 01 сар 20 ・ 2

 

Прокурорын байгууллагаас уул уурхайн компаниудаас мөнгө нэхэж  дарамталдаг гэх “Дэлхийн Монгол Ногоон нэгдэл”, “Босоо Хөх Монгол” ТББ-ын гишүүдэд яллах дүгнэлт үйлджээ.

“Дэлхийн Монгол Ногоон нэгдэл”, “Босоо Хөх Монгол” ТББ-ын тэргүүнүүдийг тус тусад нь шалгаж байгаа бөгөөд “Дэлхийн Монгол Ногоон нэгдэл” ТББ-ын тэргүүн Х.Бээжин уул уурхайн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжүүдээс эд хөрөнгө, мөнгө авахаар заналхийлж 58 сая төгрөгийн хохирол учруулсан хэрэгт холбогдсон байна.

Харин “Босоо Хөх Монгол” ТББ-ын  тэргүүн Г.Ганхуягыг Дорноговь аймгийн Даланжаргалан суманд “Эко хэлхээ” ХХК-ийн үйл ажиллагааны улмаас орчин бохирдуулсан хэмээн бичлэг хийж мэдээлэл тарааж, сүрдүүлээд тус компанийн ерөнхий захирал Б.Энхбатаас  30 сая төгрөг авсан гэх хэрэгт тус тус яллах дүгнэлт үйлдээд байгаа аж.

Эх сурвалж: www.zms.mn


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

2 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал: