Гуанжу хотоос Австрали улсад очсон монгол иргэнээс коронавирусийн халдвар илэрч, эмчлүүлж байна

Нийгэм ・Нийтэлсэн: Мэргэн охин 2020 01 сар 28 ・ 2

Эрүүл мэндийн яамнаас Австрали улсад очсон Монгол иргэнээс шинэ коронавирусийн халдвар илэрсэн талаар мэдээлэл хийлээ.

 

Энэ талаар ЭМЯ-ны Төрийн захиргаа удирдлагын газрын дарга Б.Цогтбаатар "2020 оны нэгдүгээр сарын 19-ний өдөр Австралийн Мельбурн хотыг чиглэсэн нислэгт зорчиж явсан монгол иргэнээс шинэ коронавирусийн халдвар илэрчээ.

Өвчтөн "М" 34 настай, эрэгтэй. БНХАУ-ын Гуанжу хотын Олон улсын нисэх онгоцны буудлаас Австралийн Мельбурн хотод 2020 оны нэгдүгээр сарын 19-нд очсон.

 

Онгоцонд байхдаа шинж тэмдэггүй байсан ба Мельбурнд ирсэний шөнө халуурсан. Эмнэлэгт хандаж тусгаарлагдан нэгдүгээр сарын 25-нд лабораторийн шинжилгээгээр шинэ коронавируст халдвараар өвчилсөн болох нь батлагдсан талаар Австрали улсын ОУЭМД-ийг зохицуулах байгууллагаас ДЭМБ-ээр дамжуулан  мэдээлжээ.

Одоогоор өвчтний биеийн байдал тогтвортой байгаа аж.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

2 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал: