Цагаан сарыг тэмдэглэхгүй өнжье

Нийгэм ・Нийтэлсэн: Мэргэн охин 2020 01 сар 29 ・ 8
 
Дуулиан шуугиан дагуулсан коронавирусээс дэлхий нийт ихэд айн түгшицгээж байна. Арга ч үгүй юм. Хурдан тархаж, олон улс орныг хамарч буй энэ вирусийн өвчлөлөөр олон хүн хорвоогоос халилаа. Яах ийхийн зуургүй үхэлд хүргэж буй болохоор айхгүй байхын аргагүй. Ази тивд, хоёр том хөршийн дунд, их замын хөл газар оршдог Монгол Улсын иргэд ч тайван суухын арга алга. Ядахдаа энэ өвөл хэд хэдэн төрлийн вирусээр тархсан ханиаданд хүүхэд хөгшид төдийгүй залуус хүртэл “дарлуулж” бүгшүүлэн ханиалгасаар хавартай золгох нь. Өвлийн энэ ханиад, дэлхий нийтийг цочроож буй коронавирусээс хамгаалах үүднээс сургууль хичээл хааж, олныг хамруулсан ажил зохион байгуулахыг хориглоод байгаа билээ.
 
Амны хаалт хэрэглэх, гараа савандаж сайтар угаах, дархлаагаа дэмжих, олны хөлийн газар хүүхэд шуухдаа зорчуулахгүй байх гээд хэрэг болох, ойр зуурын зөвлөгөө, заавар зөвлөмж тараасаар л байна. Ийм анхааруулга, санамжийг хэнэггүй монголчууд хэр хэрэгжүүлж байгаа бол. Гадуур гарахад амны хаалтгүй, олны газраар хүүхэд шуухадтайгаа сэлгүүцэж яваа хүнтэй олонтаа таарах юм. Томоохон зах, дэлгүүрүүд ер юу ч болоогүй мэт хэвийн ажиллаж байна. Гэтэл нөгөө аюулт вирусийн сураг чимээ улам ойртоод л аюулын харанга дэлдсээр байна.
 
 
 
Нэгэнт оюутан сурагчдыг амрааж, нийтийг хамарсан томоохон арга хэмжээг хориглосон ийм үед Цагаан сарыг ч тэмдэглэхгүй, өнжье. Бид битүүний бөхийн барилдаан үзэхээр Бөхийн өргөөнд хөл тавих газаргүй болтлоо шахцалдан суух уу. Уламжлалт Цагаан сарын баяраар золгохоор олноороо айл хэсэх, гар барих, бас биенээ үнсэх зэргээр ёстой л холион бантан болж, энгийн ханиаднаас эхлээд юу ч тарааж болно.
 
 
 
Нэгэнт сургууль, цэцэрлэг хааж, олны хөл хөдөлгөөнийг хязгаарласан шийдвэр гарсан болохоор гуравдугаар сарын 2-ноос наана уламжлалт баяраа ч тэмдэглэх аргагүй болж байна.
Иймд өөр арга олъё. Гэр гэртээ цомхон тэмдэглэж болох юм. Золгох хүмүүстэйгээ хэзээ ч уулзаж, мэнд мэдэж болдог уламжлал бий шүү дээ. Ер нь байдал улам бүр хурцдаж, биднийг түгшээх хэмжээнд хүрч буй тул Цагаан сарыг тэмдэглэхгүй өнжих нь амь насанд өлзийтэй байх болно.
 
 
Н.Бөхдамбий
Эх сурвалж: "Монголын үнэн" сонин

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

8 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал:

  • Зочин / 2020 01 сар 30/

    дээр нь нэмээд 2000 аад оны эхэн үеэс нэг нэгэнтэйгээ өрсөлдөж бэлэг бэлддэг бэлгээр уралддаг болсон балай зүйлийг бүр мөсөн больж хүүхдүүдэд мөнгө,амттан өгдөг ,насанд хүрэгчдэд бэлгийн карт ч юм уу бэлэн мөнгө өгдөг болчих хэрэгтэй.амархан ш дээ .1 нь л хийгээд эхлэхэд нөгөөдөх нь дуурайдаг монгол

    Хариулах
  • Ахмадууд / 2020 01 сар 30/

    Зов шийдвэр байх шуу

    Хариулах
  • Зочин / 2020 01 сар 29/

    зөвхөн өөрийн төрсөн ах дүүс л золгоно. гүйцээ

    Хариулах
  • Зочин / 2020 01 сар 29/

    Цагаан сар хийж яахын бээ. Өвлийн тэргүүр сарын шинийн нэгэнд Өвөөгийнхөө төрсөн өдрөөр л хийж байвал амар юм бусаа

    Хариулах
  • Зочин / 2020 01 сар 29/

    Манайх цагаан сар хийхгуй гээд фейсбуук дээрээ мэдэгдэл гаргачихсан

    Хариулах
  • Зочин / 2020 01 сар 29/

    Хариулах
  • Ягаан / 2020 01 сар 29/

    Цагаан сарын ёслолыг хойшлуулчих. Энэ чинь Засгийн шийдэх асуудал. Золгох ёслол жилдээ хүчинтэй байдгаараа онцлогтой шүү. Улаанбаатарын тээврийн хүртээмж, ямар билээ, эрх мэдэлтнүүд хэр хариуцлагатай билээ. Ярьвал олон юм сөхөгдөнө. Битүүн, шинийн 1.2.3.4.5 -д албан тушаалын унаа хэрэглэхийг хоригл

    Хариулах
  • Зочин / 2020 01 сар 29/

    Зүйтэй санал байнаа.Өвчин намдсан хойно ирж золгож болно шүү дээ.

    Хариулах