Б.Сүхбаатар: Нярай хүүхдийнхээ эд зүйлд мансууруулах бодис нууж, хилээр оруулахыг завдсан

Нийгэм ・Нийтэлсэн: Мэргэн охин 2020 02 сар 07 ・ 1

Гаалийн ерөнхий газар /ГЕГ/-аас 2020 оны нэгдүгээр сарын гадаад худалдааны урьдчилсан гүйцэтгэл, хилийн хөдөлгөөний мэдээ, коронавирусийн халдвараас сэргийлэх ажлын талаар өнөөдөр мэдээлэл өглөө.

2020 нэгдүгээр сарын байдлаар Гаалийн ерөнхий газрын Гаалийн зөрчилтэй тэмцэх, хэрэг бүртгэх газрын хар тамхины хяналтын албанаас илрүүлж, шийдвэрлэсэн байна. Өнгөрсөн сард нийтдээ Гаалийн ерөнхий газраас 79 зөрчил илрүүлэн шийдвэрлэжээ. Үүний тав нь Эрүүгийн гэмт хэргийн шинжтэй зөрчил байсан аж.

Энэ талаар ГЕГ-ын Гаалийн зөрчилтэй тэмцэх хэрэг бүртгэх газрын Хар тамхины хяналтын албаны дарга Б.Сүхбаатар “Зөрчлийн дийлэнх нь гаалийн татвар төлөхөөс зайлсхийх, бараа эд зүйлийг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэх болон гаалийн хяналтын бүсийн дэглэм, хууль зөрчсөн үйлдлүүд байсан. Эдгээр зөрчлийг шалгаж, 64.7 сая төгрөгийн торгууль ногдуулж, 75.8 сая төгрөгийн татвар нөхөн төлүүлсэн. Зөрчлийн улмаас Улсын орлого болж хураагдсан бараа эд зүйлсийн үнэ 19 сая төгрөг болсон. 

Гаргасан зөрчлөөс дурдвал, 2020 оны нэгдүгээр сарын 29-ний өдөр Монгол Улсын иргэн И “Буянт-Ухаа” хилийн боомтоор БНСУ-аас зорчин ирэх үедээ тус улсын мөнгөн тэмдэгт болох 56 сая воныг гаалийн байгууллагад мэдэгдэлгүй хууль бусаар нэвтрүүлсэн зөрчил илэрсэн.

2020 онд Гаалийн ерөнхий газраас хар тамхи, мансууруулах бодис, бэлэн мөнгийг улсын хилээр  хууль бусаар нэвтрүүлэх зөрчил, гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлээр эрчимжүүлсэн хяналтыг хэрэгжүүлж ажиллаж байна.

Үүнтэй холбоотойгоор хилийн томоохон боомтууд болон хар тамхи, мансууруулах бодис нэвтрүүлэх эрсдэл өндөртэй олон улсын агаарын тээврийг боомтууд, өмнөд хөрштэй хил залгадаг боомтуудад шууд болон зайнаас хар тамхи, мансууруулах бодис илрүүлэх хүчин чадалтай орчин үеийн 16 нэр төрлийн багаж төхөөрөмж суурилуулж эхэлсэн” гэсэн юм. 

Хар тамхийг хилээр хэрхэн нууж  нэвтрүүлэхийг завддаг талаар тодруулахад, тэрбээр Нуун дарагдуулах талаар олон нийтийн мэдээллийн хэрэгслээр ярих нь зохимжгүй гэж бодож байна. Сөрөг үр дагавар дагуулж болзошгүй. Гэхдээ жишээ дурдвал, мөс гэх бодисыг дөнгөж төрсөн нярай хүүхдийн эд зүйлд нуун хүүхэдтэйгээ хамт оруулж ирэхийг завдсан. Мөн бусдын хаяг, хувийн мэдээллийн ашиглаж, шуудан илгээмжээр явуулсан тохиолдол гарсан. Тиймээс иргэд хувийн мэдээллээ нууцлах, гадаадад зорчихдоо ачаа тээш болон хувийн эд зүйлсээ хараа хяналтгүй орхихгүй байхыг анхааруулллаа.

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

1 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал: