Нийгэм
・Нийтэлсэн:
Мэргэн охин
・
2020 02 сар 11
・ 2

Өрхийн эмнэлэгт үр хөндсөн хэрэг гарсан байж болзошгүй талаар хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацагдсан. Тодруулбал, Баянзүрх дүүргийн ХХI хорооны “Ачитсайхан” өрхийн эмнэлгийн эмэгтэйчүүдийн эмч А нь 19 настай, дөрвөн сартай жирэмсэн эмэгтэйд үр хөндөлт хийсэн байж магадгүй гэсэн юм. Бид үүссэн нөхцөл байдлыг сурвалжилахаар тус өрхийн эмнэлгийг зорив.
“Өрхийн эмнэлэгт 19 настай эмэгтэйд үр хөндөлт хийсэн байж магадгүй. Дөрвөн сартай жирэмсэн байсан учраас хууль бус үр хөндөлт гэж үзэж байна. Эмнэлэгт ирэхдээ их хэмжээний цус алдсан, үр хөндөлт хийлгэсэн байж болзошгүй ул мөртэй ирсэн. Үүнийг шалгана уу” гэдэг мэдээлэл ЭХЭМҮТ-өөс анх хууль хяналтын байгууллагад иржээ. Ингэснээр уг хэрэг ил болсон байна. Үр хөндүүлсэн эмэгтэй Төв аймгийн Батсүмбэр сумын харьяат, нийслэлд аав, ээж, нөхрийн хамт амьдардаг гэнэ. Хэрэг гардаг өдөр Сонгинохайрхан дүүрэгт нөхрийнхөө гэрт байсан гэнэ. Тэрбээр таньдаг хүнээрээ дамжуулан Баянзүрх дүүргийн XXI хорооны өрхийн эмнэлгийн эмэгтэйчүүдийн эмч 60 настай А-д үзүүлжээ. Биднийг эмнэлэг дээр нь очиход эмэгтэйчүүдийн эмч А нь байхгүй цагдаагийн байгууллага руу явсан гэж байлаа.
Өрөө нь цоожтой, эмнэлэг эл хуль байв.
ОХИН ҮР ЗУЛБУУЛАХ ЭМ ЗАХААС АВЧ УУЖЭЭ
“Ачитсайхан” өрхийн эмнэлгийн дарга Т.Аварга “Нийслэлд эмэгтэйчүүдийн эмчтэй ганцхан өрхийн эмнэлэг байдаг нь манайх. Эхийн эндэгдэл, гэрээр төрөлт, жирэмсний хяналтад оройтож орох тохиолдол манай хороонд олон гардаг учраас би эмнэлэгтээ эмэгтэйчүүдийн эмч авсан. Тийм ч учраас энэ асуудал байхгүй болсон гэж хэлж болно.Үр хөндсөн гэх эмэгтэйчүүдийн эмчийн тухайд манай эмнэлэгт 2016 оны гуравдугаар сараас ажиллаж байгаа. Тухайн өдөр таньдаг хүн нь “Манай дүү дөрвөн сартай жирэмсэн. Гэдэс нь базалж өвдөөд байна. Та үзээд өгөөч” гэж хэлсэн юм билээ.Тэгээд цайны цагийн үеэр авчирч үзүүлэхэд охины савны амсар нээгдэж, цус алдсан байдалтай байхаар нь III дугаар шатлалын эмнэлэг рүү хүргэсэн гэсэн. Улмаар ЭХЭМҮТ цагдаагийн газар руу хууль бус үр хөндөлт гэж дуудлага өгсөн юм билээ. Би энэ талаар юу ч мэдээгүй байсан. ЭХЭМҮТ-өөс над руу ийм асуудал болсон талаар дараа нь хэлсэн. Манай эмнэлэгт үр хөндөлт хийсэн зүйл огт байхгүй. Тийм нөхцөл ч байхгүй. Хүсвэл та нар эмэгтэйчүүдийн эмнэлгийн өрөөг орж үзэж болно. Охины ар гэрийнхэн анх цагдаагийн байгууллагад эмэгтэйчүүдийн эмчийг эм уулгасан гэж хэлсэн гэсэн. Тэр нь шалгалтын явцад худлаа болсон. Охин өөрөө эх, эцэгтээ жирэмсэн болсон тухайгаа хэлэлгүй, нууж эм уусан юм билээ. Охины ээж “Нарантуул” захаас охин нь зулбуулах эм худалдаж, авч уусан. Тэгээд түүний дараа цус алдаж, манай эмнэлэгт үзүүлээд ийм юм болсон гэсэн. Одоогоор эмэгтэйчүүдийн эмч ажлаа хэвийн хийж байгаа. Хэрэг шийдэгдсэний дараа эмчийг ажлаас халах, эсэхийг шийднэ. Алтанцэцэг эмч өмнө нь хувийн эмнэлэгтэй байхдаа үр хөндөж, алдаа гаргасны улмаас гурван жилийн хорих ял эдэлж байсан. Тэгээд хорих хугацаанд нь эмчлэх эрхийг нь цуцалж, 2015 оны наймдугаар сард таван жилийн хугацаатай эмчлэх эрхээ сэргээлгэж, манайд ажилд орсон. Эмчлэх эрх нь ирэх наймдугаар сард дуусна” гэлээ.
ҮР ХӨНДСӨН ГЭХ ЭМЧ ХЭН БЭ
Өрхийн эмнэлэгт үр хөндсөн гэх эмч А нь арван жилийн өмнө хууль бусаар үр хөндөж, хуулийн байгууллагад удаа дараа шалгагдаж байжээ. Түүнчлэн тэрбээр хуульд заасан хугацаанаас буюу гурван сараас дээш сартай жирэмсэн эмэгтэйд үр хөндсөн хэргээр өмнө нь ял эдэлж байсан аж.
Үргэлжлэлийг эндээс уншина уу
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.