Ё.Баатарбилэг сайдад шаардлага хүргүүллээ

Нийгэм ・Нийтэлсэн: Баярмаа 2020 02 сар 12 ・ 1

Монголын хуульчдын холбооны гишүүн, Монголын өмгөөлөгчдийн холбооны гишүүн, өмгөөлөгч Д.Наранбулаг өнөөдөр Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ё.Баатарбилэгт хандан шаардлага хүргүүлжээ.

Шаардлагад АШУҮИС-ийн захирлаар ажиллаж байсан Ш.Батбаатарыг 2018 оны 07-р сарын 09-ны өдөр БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа сайд үндэслэлгүйгээр  халсан болохыг гурван шатны шүүх тогтоож, шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх захирамж 2019.07.30-ны өдөр гарсан байна.  Уг захирамжийг Ё.Баатарбилэг сайд өнөөдрийг хүртэл биелүүлэхгүй байгаа тул биелүүлэхийг шаардаж байгаа юм байна.

​​​​​​​

Шаардлагыг эх хувиар нь хүргэж байна.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

1 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал: