ЕБС, цэцэрлэгийн хөл хориог дахин сунгахаар хэлэлцэж байна

Нийгэм ・Нийтэлсэн: Мэргэн охин 2020 02 сар 12 ・ 3

Коронавирусийн шинэ төрлийг  Covid-19 вирус гэж нэрлэхээр болсон. Уг вирусээс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд өндөржүүлсэн бэлэн байдал зарлах эсэх талаар яг одоо /2020.02.12/ Засгийн газар хэлэлцэж байна. Мөн сургууль, цэцэрлэгийн карантины хугацааг сунгахаар хэлэлцэж байгаа гэнэ.

Одоогийн байдлаар Монгол Улсад Covid-19 вирус илрээгүй ч урьдчилан сэргийлэх, ханиад томууны үеийн эрсдэлийг бууруулах үүднээс сургууль, цэцэрлэгүүдийг өмчийн хэлбэр үл харгалзан 2020 оны гуравдугаар сарын 2-ныг хүртэл хаах шийдвэрийг нэгдүгээр сарын 24-нд Улсын онцгой комисс гаргасан. Тэгвэл БНХАУ-д дэгдсэн коронавирусийн халдварын идэвхжил, Монгол Улсын хилтэй ойрхон бүс нутагт гарсан зэрэг нөхцөл байдлыг харгалзан үзэж, карантины хугацааг сунгах талаар Засгийн газар хэлэлцэж эхэллээ. Тодруулбал, гуравдугаар сарын 02-ноос хойш дахин гурван долоо хоног сунгах бэлтгэл ажлаа хийгдэж байгаа гэв.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

3 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал:

  • Зочин / 2020 02 сар 12/

    Хариулах
  • Зочин / 2020 02 сар 12/

    Зөв зөв эрүүл л тэсэж үлдэж байвал болоо сургууль цэцэрлэг энэ жил дээ бас өнжсөн ч буруудахгүй харин багш нарын цалинг өгдгөөрөө өгөхгүй бол ядуу дээрээ бүр хэцүүднэ

    1
    Хариулах
  • Зочин / 2020 02 сар 12/

    зөв өө хамгийн зөв шийдэл

    1
    Хариулах