Монгол улс БНХАУ-тай хиллэдэг боомтоо бүрэн хаах ЗГ-ын шийдвэр гарлаа

Нийгэм ・Нийтэлсэн: Мэргэн охин 2020 02 сар 13 ・ 2

Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар дөнгөж сая Монгол улс, БНХАУ-тай хиллэдэг боомтоо маргаашнаас бүрэн хаах шийдвэр гаргалаа. Ингэснээр манай улсын хилээр Хятад иргэд нэвтрэхгүй гэсэн үг юм. Манай улс энэ сарын 01-ний өдрөөс эхлэн Монгол иргэдээ хилээр  нэвтрүүлж байсан.

Мөн агаарын замыг ч хаана. Өнөөдөр хамгийн сүүлчийн нислэг хийгдэх юм байна. Дахиж нислэг үйлдэх эсэхийг Монгол улсын засгийн газар шийдвэр гаргана гэдгийг мэдэгдлээ. 

Хил хамгаалах ерөнхий газрын дарга Ж.Бямбасүрэн "Төмөр зам, Гашуунсухайт, агаарын боомтоор нэвтрэх хөдөлгөөнийг зогсоолоо. Хоёрдугаар сарын 1-ээс хойш БНХАУ-ын иргэн болон тус улсаар дамжсан иргэдийг нэвтрүүлэхгүй байгаа. БНХАУ-д байгаа монголчуудаа татан авсан. Ойролцоогоор 6000 иргэнээ татан авсан. Үүнээс хойш Хятадад байгаа иргэдийг татан авах асуудлыг Гадаад харилцааны яам хариуцан ажиллана" гэсэн юм.

Ийнхүү Хятадын иргэд Монгол Улсын аль ч хилийн боомтоор нэвтрэх боломжгүй боллоо.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

2 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал:

  • Зөв. / 2020 02 сар 14/

    Сайййхан. Монгол гэдэг сайхан хашаандаа амар тайван хэд хоноё доо. Зөв шийдвэр боллоо.

    Хариулах
  • Зочин / 2020 02 сар 14/

    Хариулах