Д.Нямхүү: Нэг сэжигтэй тохиодлын хариу сөрөг гарсан

Нийгэм ・Нийтэлсэн: Мэргэн охин 2020 02 сар 18 ・ 3

ЭМЯ-наас өдөр бүр шинэ коронавирусийн талаарх мэдээллийг өгч, иргэддээ зөвлөгөөг хүргэж байгаа билээ. 

ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү хоёрдугаар сарын 16-ны өдрийн сэжигтэй тохиолдлоос коронавирус илрээгүй. Харин өчигдрийн  5 тохиолдолд шинжилгээг хийж, тусгаарлагдсан байгаа. Өөрөөр хэлбэл,  ХӨСҮТ-д гурав, Дорнодод 1, Замын-Үүдэд нэг иргэн шинжилгээний хариугаа хүлээж байна. Сэжигтэй тохиолдол болгоны хариу 24 цагийн дараа гардаг энэ тухай бүрт нь мэдээллийг өгч байгаа. Хяналтад байгаа хүмүүсийг ДЭМБ-ын зөвлөмжийн дагуу бүх ажлаа хийж гүйцэтгэж байна" гэлээ.

Дэлхий дахинд шинэ коронавирусийн халдвар хоёрдугаар сарын 18-ны 10:00 цагийн байдлаар халдвартай хүний тоо 73322, нас барсан хүний тоо 1873 болжээ. Харин 12561 хүн бүрэн эдгэрсэн байна. Өнөөдрийн байдлаар дэлхийн 26 оронд коронавирусийн тохиолдол бүртгэгдэв.

ДЭМБ-ын мэргэжилтэн О.Ариунтуяа: Халдвартай иргэдийн 86 хувь нь 30-79 насныхан эзэлж 80.9 хувь нь хөнгөн хэлбэрээр илэрч байна. Халдварын оргил үеийг хоёрдугаар сарын 1-нд таарч байгаа гэж үзэж байгаа хэдий ч цагаан сарын урт амралтын дараа дэгдэлт дахин гарах магадлалтай байгаа тул БНХАУ-д энэ тал дээр анхаарч ажиллаж байна.

Маш хүнд оноштой хүмүүсийн хувьд нас баралтын хувь 46 хувь буюу маш өндөр байна. Хабэй мужид коронавирусийн халдвар тархсанаас хойш 30 хоногийн дотор 31 мужийн 1381 нэгжид тархсан. 80 дээш насны хүмүүсийн нас баралт хамгийн өндөр байгаа бөгөөд нас баралтын 15 хувийг эзэлж байна. Нууц үеийн хугацаа 5 хоног хүртэл байгаа бол хавьтлын тусгаарлалтыг 14 хоног хүртэл үргэлжлүүлэх хэрэгтэйг зөвлөв.

ЭМЯ-ны Олон нийттэй харилцах, тандалт шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл: Хиншүү хярвас гаргах нь хүний дархлаагч бууруулдаг гэдгийг онцолсон юм.

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

3 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал:

  • Зочин / 2020 02 сар 18/

    Хариулах
  • Зочин / 2020 02 сар 18/

    2, 3 САРЫГ ХҮН БҮР ХАРИУЦЛАГАТАЙ, ТЭВЧЭЭРТЭЙ ДАВЧИХВАЛ ӨВЧИН ТАХАЛ ЦААШИЛЖ, ЭМ ВАКЦИН НЬ ГАРЧ УЧИР НЬ ОЛДНОО...

    Хариулах
  • наран / 2020 02 сар 18/

    МАНАЙХАН САЙН АЖИЛЛАЖ БАЙНА ШҮҮ. ТА НАРТАА ЭРҮҮЛИЙГ ХҮСЬЕ. ИРГЭД ЭЭ: ЧАДАХ ЮМАА ХАМГИЙН САЙНААР ХИЙЕ. МАСКАА ЗҮҮЖ, ГАРАА УГААЖ, ГЭРЭЭ ЦЭВЭРЛЭЖ АРИУТГАЯ, ГАДУУР АЛЬ БОЛОХ ЯВАХГҮЙ БАЙЯ, ЦАГААН САР ХИЙХГҮЙГ САЙНААР АШИГЛАЯ, ХҮҮХДҮҮД ТВ ХИЧЭЭЛЭЭ ХИЙХИЙН ХАЖУУГААР ХЭЛ УСАА САЙЖРУУЛ ГЭХ МЭТ.... 2 ,3 САР Т

    Хариулах