БНХАУ-д сурдаг гадаад оюутнууд өөрийн сургуультайгаа байнга холбоотой байхыг зөвлөв

Нийгэм ・Нийтэлсэн: Мэргэн охин 2020 02 сар 18 ・ 1

БНХАУ-ын Боловсролын яам шинэ коронавирусийн тархалттай холбоотойгоор урьдчилан сэргийлэх, тархалтыг сааруулах зорилгоор Хятад даяар хичээлийн шинэ улирал эхлэх хугацааг түр буюу хоёрдугаар сарыг дуустал хойшлуулах, хот, муж, өөртөө засах орон, засаг захиргааны онцгой бүсүүд өөрсдийн нутаг дэвсгэр дэх вирусийн тархалтын нөхцөл байдлыг харгалзан сургууль цуглах хугацааг шийдвэрлэж байх эрхийг олгожээ.

Одоогийн байдлаар Шанхай хот, Жянсү, Жянши, Жөжян, Фүжянь, Аньхуй мужууд, ӨМӨЗО-ны хот, мужуудын эрх бүхий боловсролын байгууллагууд 2020 оны хоёрдугаар сарыг дуустал сурагчдын амралтын хугацааг сунгасан бөгөөд халдварт өвчний нөхцөл байдлаас хамаарч цаашид сунгах эсэх талаар шийдвэр гаргах ажээ.

Иймд гадаадын оюутнууд өөрсдийн суралцдаг их, дээд сургуулийн гадаад оюутан хариуцсан албатай байнга холбоотой байхыг зөвлөсөн байна гэж Гадаад харилцааны яамнаас мэдээллээ.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

1 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал: