А.Цэрэнбат: 200 гаруй иргэн нэгдэж ЗТЯ-ыг шүүхэд өгнө

Нийгэм ・Нийтэлсэн: Мэргэн охин 2020 02 сар 18 ・ 1

Дарханы замд амь нас, эрүүл мэнд болон эд хөрөнгөөрөө хохирсон иргэд хамтарч Зам тээврийн яамыг шүүхэд өгөхөө мэдэгдсэн. Тэднийг төлөөлөн иргэн А.Цэрэнбат, н.Адишаа нар мэдээлэл хийлээ.

А.Цэрэнбат "ЗТЯ Дарханы замыг засварлаж байгаа. Нийтдээ 204 км замыг 2019 оны зургадугаар сард хааж, арваннэгдүгээр сард нээсэн. Энэ зам засварын улмаас маш олон хүн гэмтэж, осол их гарлаа. Үүний хариуцлагыг хэн хариуцах вэ?. Би өнгөрсөн долоо хоногт буюу хоёрдугаар сарын 14-нд мэдээлэл хийсэн. Энэхүү мэдээллийн дараа маш олон хохирсон иргэд надтай нэгдэж байна.

Энэ замыг хаахдаа хэзээ ашиглалтад оруулах нь тодорхойгүйгээр Б.Энх-Амгалан сайд тушаал гаргасан. Зам хэзээ ашиглалтад орох нь тодорхойгүй байдлаас үүдээс иргэд хохироод байна. Хуулийн цоорхойтой тушаал гаргаад зугтчихаж байгаа юм. Хуулинд цаг хугацаатай байдаг. Гэтэл ийм хугацаагүй зүйлээс болж иргэд амь насаараа болон эд хөрөнгөөрөө хохирлоо. Иргэд 500-40 сая төгрөг хүртэлх эд хөрөнгийн хохирол амссан байна. Амь нас эрүүл мэндийг бид тооцож чадахгүй. Энэ хүмүүсийн нөхөн төлбөрийг Зам, тээврийн яам, Засгийн газраас шаардаж шүүхэд хандсан. Үүний дараа төр иргэдээсээ уучлал гуйх ёстой. Дарханы зам муугаас биш муу замаар явуулж буй төр буруутай. Эцэст нь хариуцлагагүй ажилласан албан тушаалтан ямар нэгэн хэлбэрээр хариуцлага хүлээх ёстой" гэлээ.

 

 

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

1 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал: