“Ууттай боорцогоо ширхэглээд зарж болохгүй юу гэх хүн цөөнгүй”

Нийгэм ・Нийтэлсэн: Мэргэн охин 2020 02 сар 19 ・ 2

Шарга морьтын зүүн амнаас эхний автобусанд амжиж суугаад, 08:00 цагт Улсын I төв эмнэлгийн үүдэнд ирэх “даалгавар”-ыг насаараа шахуу биелүүлж яваа гэр бүлийн хоёр өдгөө 68 настай. Тэд тус эмнэлгийн үүдэнд жижиглэнгийн наймаа эрхлээд 30 орчим жил болж байгаа гэнэ. Тэдэнтэй уулзахаар Улсын I төв эмнэлгийг зорив. Бид “Монголчуудын амьдрал” булангийнхаа энэ удаагийн дугаарт гудамжинд наймаа эрхэлдэг худалдаачдыг онцоллоо. 

Зузаан ултай эсгий гутал өмсөж, гадуур хувцас, хөвөнтэй нөмрөгөөр өөрсдийгөө “битүүмжилсэн” хоёр хөгшний лангуу хүн ихтэй байв. Хажууд нь очоод зогстол биднээс “Юу авах вэ, хүү минь. Айн, юу гэнэ ээ” гэж толгойгоо ороосон ороолтоо хойшлуулангаа хэд хэдэн удаа асуув. Тэднээс “Худалдаа наймаа хэр байна вэ” гэхэд Б.Ханд гуай чихэнд минь бараг наалдаж ирээд “Яах вэ. Хөгшин хүмүүс болохоор өрөвдөөд ч  юм уу. Худалдан авагч нар манайх руу ирээд байгаа юм шиг санагддаг. Чанга яривал хажуу хүмүүс сонсоод дургүйцэж магадгүй. Үнэндээ өмнөх жилүүдийнхийг бодвол худалдан авагч эрс багассан л даа. Гэхдээ манайх давгүй шүү. Уг нь энд таван лангуу байдаг юм, он гарсаар дөрөв нь тогтмол ажиллаж байна” гэж шивнэх төдий хэлэв.  Том, том цаасан хайрцаг эгнүүлж тавиад. үүн дээрээ эмнэлэгт хэвтэхэд хэрэг болох унтлагын хувцас, углааш гээд ахуйн хэрэглээний бараа, бүтээгдэхүүн зарж байв.

Мөн ойр зуурын хүнсний бүтээгдэхүүн зардгаас хамгийн гүйлгээтэй нь олон төрлийн жимсний ундаа, гурилан боов, бохь, шүдэнз гэнэ. Учир нь, эмнэлэгт хэвтсэн хүнийг эргэхээр очиж байгаа хүмүүс тэднээс эдгээрийг хамгийн их авдаг байна. Харин тэр хавиар яваа хүмүүс бохь, шүдэнз зэргийг ихэвчлэн ширхэглэж авдаг гэсэн. “Та хоёр өдөрт хэдэн төгрөг олдог вэ” гэтэл Д.Дамдинжав гуай “Янз бүр олдог болохоор хэлж мэдэхгүй байна. Гэхдээ даваа гарагт орлого сайн байдаг. Учир нь, өдөр эмнэлэгт олон хүн хэвтдэг болохоор унтлагын хувцас, гэрийн шаахай, оо, сойз, ахуйн хэрэглээний бараанаас ганц, хоёрыг зардаг юм. Мөн ажлын эхний өдөр эмнэлгээр явах ажилтай хүн олон байдаг шиг санагддаг. Олон жилийн дунджаас харахад тийм байна. Мөн улс даяар олон хоног амарсны дараа бас орлого давгүй байдаг шүү” гэж гараа санитолоор ариутгангаа бидэнтэй ярив. Харин Б.Ханд гуай нэлээн даарч байгаа бололтой өвгөндөө “Энэ хэдийг хөдлөхөөр би гуанзанд хэсэг сууж байгаад, халуун цай аваад ирье. Чи намайг ирэхээр зөрөөд явна биз дээ” гэж байлаа.  Мөн тэд коронавирусийн халдвартай холбоотойгоор саяхнаас амны хаалт зарж эхэлжээ. Гараар оёсон болон үйлдвэрийн даавуун маск нь 1500 төгрөг, харин нэг удаагийнх нь 1200 гэж байлаа. Хүмүүсийн олонх нь амны хаалт асууж, ганц хоёр ширхгээр нь авч байсан юм. 

 

Үргэлжлэлийг эндээс уншина уу 

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

2 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал:

  • Зочин / 2020 02 сар 19/

    Маск г эмийн сан ,дэлгүүр зэргээс өөр газар худалдахыг хориглох нь зөв , вирус с хамгаалах бус,харин тараах вий дэ, гадуураа ямар ч уут савгүй л байх юм

    Хариулах
  • Зочин / 2020 02 сар 19/

    Хариулах