М.Мөнхшүр:Талийгаач Б-гийн амиа алдсан шалтгааныг тогтоохоор ажиллаж байна

Нийгэм ・Нийтэлсэн: Мэргэн охин 2020 02 сар 19 ・ 3

Говь-Алтай аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дарга С.Болормаа нь урьд шөнө өөрийнхөө эзэмшлийн автомашинд ил харагдах шархгүй нас барсан байжээ.

Уг хэргийн талаар цагдаагийн ахмад М.Мөнхшүрээс тодруулав. Тэрбээр "Өнөөдөр үүрийн 04:20 минутын орчимд Говь-Алтай аймгийн Есөнбулаг суманд иргэн автомашиндаа нас барсан байна гэсэн дуудлага цагдаагийн байгууллагад ирсэн. Тус дуудлагын дагуу тус аймгийн цагдаагийн байгууллагын жижүүрийн бүрэлдэхүүн, ахлах мөрдөгч нараар ахлуулсан баг хэргийн газарт ажиллалаа. 

Урьдчилсан байдлаар аймгийн засаг дарга, нэр бүхий хүмүүс Засаг даргын газрынхаа нэгэн өрөөнд архи согтууруулах ундаа хэрэглэсэн байж болзошгүй гэх сэжиглэлтээр мөрдөн байцаалтын үйл ажиллагаа явагдаж байгаа. Талийгаач 30 настай Б-гийн нас барсан шалтгаан нөхцлийг тогтоохоор шүүх эмнэлэгт задлан шинжилгээг хийх хүмүүсийг томилогдоод ажиллаж байна. Одоогоор гэм буруутай хүний талаар ярих боломжгүй" гэлээ.

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

3 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал:

  • Зочин / 2020 02 сар 21/

    ЗАСАГ ДАРГА ГЭЭД БАЙГАА ГАХАЙ РЭНЗЭНДОРЖ АЛЧИХСАН ЮМ БИШҮҮ

    Хариулах
  • da / 2020 02 сар 19/

    Ene nuguu hel amand orood baigaa ahmad mun bizdee Odoo bolimoor umaa Icheh bulchirhaigui turthun umuu chi Maliigaal TV eer garhiin

    Хариулах
  • Зочин / 2020 02 сар 19/

    Хариулах