Ухрах үйлдэл хийхдээ хоёр настай охиныг мөргөж, амь насыг нь хохироожээ

Нийгэм ・Нийтэлсэн: Мэргэн охин 2020 02 сар 27 ・ 1

Сар шинийн өдрүүдэд Монгол улсын хэмжээнд Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэст нийт 527 дуудлага мэдээлэл иржээ. Үүнээс 323 нь зам тээврийн ослын шинжтэй дуудлага мэдээлэл байсан бөгөөд жолоочийн буруутай үйлдлийн улмаас хоёр хүүхэд амь эрсэдсэн байна. 

Тодруулбал 2020.02.23-ний өдрийн 12:00 цагийн орчимд Дорнод аймгийн нутаг дэвсгэрт  MMC-L200 маркийн  автомашины жолооч Э нь  ухрах үйлдэл хийхдээ явган зорчигч хоёр настай эмэгтэй Н-ийн  амь насыг хохироосон хэрэг гарчээ. 

Мөн 2020.02.25-ний 20:00 цагийн орчим Дорнод аймгийн Баян-Уул суманд KIA-Fronteir маркийн  автомашины жолооч З нь ухрах үйлдэл хийхдээ явган зорчигч эрэгтэй таван настай М-ийн амь насыг хохироосон харамсалтай хэрэг гарсан байна. 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

1 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал: