Д.Нямхүү: Коронавирусийг оношилж чадна харин эмчилгээний арга төвөгтэй

Нийгэм ・Нийтэлсэн: Мэргэн охин 2020 02 сар 27 ・ 1

 

Эрүүл мэндийн яамнаас COVID-19 халдварын нөхцөл байдлын талаар мэдээлэл хийлээ.

ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал Д.Нямхүү "2020 оны хоёрдугаар 25-нд Багануур дүүрэгт хоёр, Орхон, Баян-Өлгий, Төв аймгийн Цээл суманд тусгаарлагдсан тус бүр нэг тохиолдол буюу нийт таван хүний шинжилгээний хариу гарч, коронавирус илрээгүй.

БНСУ-д зорчоод эргэн ирж, ажиглалтад орсон 51 хүний шинжилгээнд  коронавирусийн халдвар илэрсэнгүй" гэлээ.

Эдгээр иргэний 37 нь Асралт мед эмнэлэгт, зургаа нь ХӨСҮТ-д тусгаарлагдан ажиглалтад орсон бол найм нь гэртээ ажиглалтад орсон байна.

Түүнчлэн хоёрдугаар сарын 26-нд ХӨСҮТ-д сэжигтэй тохиолдол хоёр, Налайх дүүрэгт нэг, Орхон аймагт нэг тохиолдол тусгаарлагдан, шинжилгээ хийгдэж байна. Мөн өнөө өглөө онгоцоор ирсэн хүмүүсийг зохих журмын дагуу ажиглалтад авч, тусгаарлажээ.

Шинэ коронавирус Монгол Улсад ороод ирэхэд нь оношилж чадах ч эмчилгээний арга төвөгтэй бөгөөд өвчтний нас, дархлааны байдал, биеийн онцлогоос ихээхэн хамаарч, эмчилгээнд нь ямар их хөрөнгө зардал гарч байгааг та бүхэн гаднын хэвлэлүүдээс харж байгаа байх. Тиймээс бидний гол төлөвлөгөө бол вирусийг оруулж ирэхгүй байх хэмээн Д.Нямхүү онцлов.

 

 

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

1 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал: