Балаг тарих эрсдэлтэй базаахгүй зуршил

Нийгэм ・Нийтэлсэн: Мэргэн охин 2020 03 сар 06 ・ 4

 

Нус, шүлс, цэрээ ил задгай хаявал арга хэмжээ авах хууль, журам манай улсад бий. Тодруулбал, Зөрчлийн тухай хуулийн 5.1.1-т “Олон нийтийн газар, авто зам, орон сууцын орчны газар, гудамж, талбайд бие зассан, эсхүл нус, цэр, тамхины иш, хог хаясан бол хүнийг арван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж заасан. Гэвч бодит амьдрал дээр уг хууль бараг хэрэгждэггүй. Эл хуулийн заалтыг чангатгаж, зөрчил гаргасан иргэдэд торгууль ногдуулах арга хэмжээг эрчимжүүлэх захирамжийг өнгөрсөн сарын 7-нд нийслэлийн Засаг дарга гаргасан. Үүний дагуу мэргэжлийн хяналтын болон цагдаагийн байгууллагаас ямар арга хэмжээ авч байгааг сурвалжиллаа.

Хүн амын төвлөрөл их, хяналтын камер бага учир Баянгол дүүргийн XVI хорооны нутаг, бидний хэлж заншсанаар Гандантэгчэнлин хийдийг зорилоо. Хэдхэн буудлын цаана худалдааны газрууд элбэг тул энд хөл хөдөлгөөн ихтэй. “Гудамж талбайд нус, цэр, тамхины ишээ ил задгай хаяж буй иргэдийг илрүүлж, торгох амаргүй гэж” тус дүүргийн Цагдаагийн I хэлтсийн эргүүлийн офицер, ахмад Ж.Бат-Ирээдүй хэлэв. Учир нь иргэд нус, шүлсээ ил хаяснаа хүлээн зөвшөөрдөггүй, тэр ч бүү хэл торгууль төлөхөөс зайлсхийдэг аж. Тиймээс Цагдаагийн байгууллагын алба хаагчид энгэрийн камер хэрэглэж эхэлжээ. 

Уг камер хүйтэнд тэсвэртэй, бичлэгийг сайн хийдэг тул зөрчлийг илрүүлэхэд дөхөм гэнэ. Тамхины иш, нус, шүлсээ ил хаяж буйг камерт бичиж авсны дараа иргэнд бичлэгийг үзүүлж, 10 000 төгрөгийн торгууль ногдуулдаг. “Тусгай дансанд мөнгө тушаалгахаас илүүтэй бэлнээр авах нь хялбар байдаг” гэж цагдаа нар хэлэв. Нэгэнт л хайхрамжгүй, хэнэггүй, бусдын эрүүл мэндэд хохирол учруулахуйц үйлдэл хийсэн л бол хариуцлагатай хандаж, торгуулиа газар дээр нь бэлнээр төлсөн нь дээр хэмээн цагдаагийн байгууллагынхан үзэж байгааюм. Учир нь иргэд мөнгө тушаадаггүй, усанд хаясан чулуу мэт алга болдог аж. Нийслэлийн Засаг даргын захирамж гарч, хуулийн заалтыг эрчимжүүлснээс хойш Баянгол дүүрэг л гэхэд 10 000 орчим иргэнд сануулга өгч, торгууль ногдуулжээ. Тус дүүргийн Цагдаагийн I хэлтсийн 16 алба хаагч 24 цагаар эргүүлд гардаг. Хэрэв I, II хэлтсийн алба хаагчдыг нийлүүлбэл 32 хүн эргүүлд гардаг

 

Үргэлжлэлийг эндээс уншина уу

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

4 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал:

  • Mongol oo gej?Mongol hyn gedeg chyham hen be?... / 2020 03 сар 07/

    Mongol ornii hegjil gej yarih dyrtai ajil hiihgyi baij hydlaa syrtaldadag zaluusiin syl cheleetei neg aransin bol ene syls nysaan haa hamaagyi gazar yschyylen hayah met baidag edgeer hylmyysiig bainga torgoj jambaraagyi baidaliig ni zogsooj chaasid ylam ch hatyy handah heregtei,hezee ene ylas oron c

    Хариулах
  • Зочин / 2020 03 сар 07/

    Tengerleg erchuudiin zan

    Хариулах
  • Зочин / 2020 03 сар 07/

    Tengerleg erchuudiin zan

    Хариулах
  • Maliin uher erchuudiig yaanaa!!!! / 2020 03 сар 06/

    Yagaad Mongol erguu erchuud iim zavaan baidag bnaa. Busad ornii erchuud soyoltoi, tseverhen huvtsaslasan cool bhad manai Mongol erchuud gej bugd tom gujeetei, shuls, nusandaa barigdsan jijgiin bhiin?

    Torguulaa ihesgeechee, 30,000 bolgo, tegvel zavaanuud nus tseree gadagshaa bish oorluugee d

    Хариулах