Монголын морин спорт, уяачдын холбооноос "МОРЬТНЫ ХИЙМОРЬ" аян өрнүүлж байна

Нийгэм ・Нийтэлсэн: Отгонхүү 2020 03 сар 07 ・ 1

Монголын морин спорт, уяачдын холбоо нь хамгийн олон гишүүнтэй байгууллагын нэг бөгөөд Монголын 21 аймагт 330 суманд салбартай үндэсний томоохон холбоо байгууллагын нэг юм. 

Дэлхийн нийтээр аюулт тахал өвчин коронавирусын тархалт ихээр тархаж буй энэ цаг мөчид тус холбооноос сайн үйлсийн аян өрнүүлж, нэг ч монгол хүн энэ өвчнөөр өвчлөхгүйн төлөө, тархалт дэгдэлт хязгаарлахад хувь нэмрээ оруулж буй төр засагтаа дэмжлэг үзүүлэх үүднээс энэ ажлаа эхлүүлж байна. 

Монголын морин спорт, уяачдын холбооноос санаачилсан Коронавирусын эсрэг "МОРЬТНЫ ХИЙМОРЬ" аянд Өмнөговь аймгийн "Өмнийн говийн хүлэг" МСУХолбоо нэгдэж 5 сая төгрөг, 50 толгой хониор хандив өргөжээ. Түүнчлэн Өвөрхангай аймгийн "Арвагар хээр" МСУХолбоо нэгдэж 5 сая төгрөг, 50 толгой хониор тус тус хандив өргөөд байгаа юм. 

Сайн үйлсийн аяныг түүчээлж оролцсон нийт уяачид болон хурдан морины зүтгэлтнүүддээ морьтон түмнийхээ нэрийн өмнөөс талархал илэрхийлье. Сайн үйлс бүхэн дэлгэрэх болтугай.

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

1 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал: