RE/MAX компанийн зүгээс мэдэгдэл гаргалаа

Нийгэм ・Нийтэлсэн: Мэргэн охин 2020 03 сар 09 ・ 5

RE/MAX-ийн 24 ажилтан  АНУ-ын Лас Вегас хотод Дэлхийн үл хөдлөх хөрөнгийн форум уулзалт хоёрдугаар сарын 24-27-ны хооронд оролцсон юм. Тус форумд 60 гаруй орны 6000 орчим төлөөлөл оролцжээ. Гэтэл уг хуралд оролцсон Канад улсын иргэн коронавирусийн халдвар илэрсэн гэх мэдээлэл тархсан. Тэгвэл уг мэдээлэл нь албаны ёсны батлагдаагүй гэдгийг RE/MAX компанийн зүгээс мэдэгдлээ.

Дээрх хуралд оролцсон тус компанийн 16 хүнийг ХӨСҮТ-д тусгаарлаад байгаа юм. Тэднээс урьдчилсан байдлаар шинжилгээ авахад коронавирусийн халдвар илрээгүй гэдгийг ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү мэдээлэв. 

Харин RE/MAX компанийн зүгээс  нэг жилийн өмнө төлөвлөгдсөн Лас Вегаст болсон форум уулзалт оролцсон 16  ажилтан ХӨСҮТ тусгаарлагдаад байна. Удахгүй 8 ажилтан эх орондоо ирээд одоо мөрдөгдөж байгаа дүрмийн дагуу тусгаарлагдаж, хяналтад орох болно гэлээ.

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

5 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал:

  • szzzzzzzzzzzzzzzzzzzzzzzzzzzzzzzz / 2020 03 сар 09/

    Hariutslaga toots ter hudlaa medeelel ogson humuusees ni.

    Mongol uls bolon ard tumniig huuraad daraa ni neg medegdel todiihnoor argaltsaalj bhgui shuu REMAX aa!

    Хариулах
  • Зочин / 2020 03 сар 09/

    Онцгой байдлыг монгол улсын төр засгийн газраас зарлан анхааруулаад байхад урьд нь товлосон сөлөвлөсөнөө өөрчилж, засгийн бодлогыг дэмжин ажиллах ёстой. Иймд засгийн бодлогыг эсэргүүцсэн хэргээр тийм зүйл анги байдаг бол түүгээр ялла.:

    Хариулах
  • Зочин / 2020 03 сар 09/

    Хариуцлага тооцох хэрэгтэй улс орны тийм чухал ажил явуулж байхад энэ хүмүүсийн хурал монголд тийм чухал биш хэдхэн хүмүүсийн эрх

    Хариулах
  • Зочин / 2020 03 сар 09/

    Хариулах
  • Игрун / 2020 03 сар 09/

    Муусайн доншуурчингууд ийм үед юу хэрэгтэй гэж тэнэж явдаг юм бэ. Арга хэмжээ авбал таарна.

    Хариулах