Нийгэм
・Нийтэлсэн:
Мэргэн охин
・
2020 03 сар 11
・ 3
Коронавирус буюу COVID-19 халдвар авсан нь тогтоогдоод байгаа Франц улсын иргэнийг биеэ үнэлэгч авсан гэх мэдээлэл сошиалд тархсан.
Энэ талаар Цагдаагийн ерөнхий газрын хэвлэлийн төлөөлөгч, цагдаагийн ахмад М.Мөнхшүр мэдээлэл өглөө. Тэрбээр “Эрүүгийн цагдаагийн албанаас бусад эрх бүхий байгууллагуудтай хамтран тухайн иргэний онгоцноос бууснаас хойших бүх хугацаанд хаагуур явж, юу хийснийг нарийн шалгах ажлыг гүйцэтгээд байна.
Энэ хугацаанд олон нийтийн сүлжээнд бичээд байгаа шиг, тухайлбал “Хоёр биеэ үнэлэгч авсан” гэдэг нь ташаа мэдээлэл болохыг тогтоосон. Тухайн иргэн биеэ үнэлэгчтэй бодит байдлаар харьцаанд орсон ямар ч нөхцөл байдал тогтоогдоогүй. Биеэ үнэлэгч аваагүй гэдгийг албан ёсоор хэлмээр байна.
Хэн нэгэн хүний анхаарал татах, хандалт авах гэж тараасан ийм мэдээлэл нь хувь хүний нэр хүндэд халдсан агуулгатай тул ташаа мэдээллийг тараасан иргэн эрүүгийн хариуцлага хүлээх нөхцөл бүрдэж болно гэдгийг ойлгох хэрэгтэй байна” гэв.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.