Нийгэм
・Нийтэлсэн:
Мэргэн охин
・
2020 03 сар 12
・ 20

ЭМЯ-наас өнөөдрийн ээлжит мэдээллээ хийв. Энэ үеэр ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү: Франц улсын иргэнтэй нэгдүгээр хавьтал болсон 126 хүнээс коронавирус илрээгүй.
Гуравдугаар сарын 10-нд ХӨСҮТ-д 4 хүн тусгаарлагдаж, хянагдсан бас коронавирус илрээгүй хариу гарлаа. Мөн гуравдугаар сарын 11-нд ХӨСҮТ 8 сэжигтэй тохиолдол эмчийн хяналтад орсон байгаа бол Бага-Баян сувилалд 31 хүн, Бадрах энержи кэймпэд 64, Дархан-Уул 1, Дорноговь аймагт 35, Хэнтийд 2, Орхон аймагт 11, Хөвсгөлд 2 нийтдээ 149 иргэнийг ажиглалтад авч хяналтад байна.
Франц иргэний хувьд давтан шинжилгээ авсан. Хамгийн гол нь сэтгэл санааны хувьд маш тогтворгүй байна. Сэтгэл зүйн зөвлөгөө өглөө. Сэтгэлзүй тогтворгүй байснаараа дархлаагаа муутгадаг.
Бидний эмчилгээ, үйлчилгээнд найдаж байна гээд нутаг буцахаа больсон. Анх кэймпэд нь очиж үзлэг шинжилгээ хийхэд биднийг үл тоож, өөрийнхөөрөө зүтгэж байсан бол одоо эмч нарын заавар, зөвлөгөөг дагаж мөрдөж байгаа. Энэ хүний эрүүл мэндийг өдөр шөнөгүй нягтлаж хонолоо. Түрүүн уушгийг хянах аппаратад оруулсан гэж бидэнд мэдээлэл өгсөн. Дотор эмчилж байгаа эмч нь цагийн хуваарийн дагуу бидэнд мэдээлэл өгч байгаа" гэлээ.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.