Д.Нямхүү: Сая түргэвчилсэн оношлуураар нэмж нэг хүнээс коронавирус илэрлээ

Нийгэм ・Нийтэлсэн: Мэргэн охин 2020 03 сар 18 ・ 4


 

Гуравдугаар сарын 16-нд Берлин-Москва-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоцоор ирж, ХӨСҮТ-д тусгаарлагдсан 30 настай эмэгтэйн шинжилгээнээс коронавирус илэрсан. Ингэснээр Монгол Улсад бүртгэгдсэн тав дахь тохиолдол болж байна. 

Тухайн иргэн нь Италиас ирсэн Монгол Улсын иргэн бөгөөд лабораторийн шинжилгээгээр коронавирус болох нь тогтоогдсо ба харьцагч 13 иргэнийг судалж, шинжилгээнд хамруулжээ. Тэгвэл коронавирусийн халдвараар дахин нэг хүн өвчилжээ. Энэ талаар дөнгөж сая ЭМЯ-наас ээлжит мэдээллээ хийлээ. Энэ үеэр ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү: Онгоцоор зохион байгуулалттай явж ирсэн болохоор ойрын харьцагчийг олоход дөхөм байгаа. Түргэвчилсэн оношлуураар сая нэг хүн коронавирусийн халдвартай гарлаа. Гэхдээ үдээш хойш лаборторийн хариутай харьцуулж байж албан ёсны нотолгоотой хариу гарна. Нийт илэрсэн иргэдийн нэг хүний биеийн байдал хүндэвтэр байна. Бусад нь ноцтой асуудал одоогоор алга.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

4 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал:

  • Зочин / 2020 03 сар 19/

    21 surguulinhan tolgoitiin shorongiin hulgaich reket Zanhan, Moojig daramtaluly duusjina.

    Хариулах
  • Зочин / 2020 03 сар 18/

    Нэг мөсөн гадагшаа гарсан бүх Монгол иргэнээ татчихаач. Гаднаас л вирус орж ирэх нь тодорхойшдээ Хүмүүс хилээ хаа гэж хоолойныхоо хөвчийг тасартал чарлаад байхад тоогоогүй юм чинь орж ирэхээс яадгийн одоо тархалтыг зогсоож чадах уу? Үгүй байх ёстой босгоод тавьсан даалуу шиг дашраараа хиарах вий.

    Хариулах
  • Зочин / 2020 03 сар 18/

    Хамт ирсэн болон тусгаарлалтад байгаа бүгд,тэр бүү хэл эмнэлгийн хүмүүс хавьтагчид болсон байхыг үгүйсгэхгүй учир нь энэ вирус илрэх хугацаа 28-36 орчим хоног гэж дэлхийд үзэж байгаа юм билээ.Иймээс иргэд зөвлөмжийг чанд сахиж хэрэгжүүлэх нь амьд гарах гарц шүү

    Хариулах
  • Зочин / 2020 03 сар 18/

    одоо болоо ш дээ. хилээ хаая ерөнийлөгчөө.

    Хариулах