Истанбул-Улаанбаатар чиглэлийн онгоцоор 252 зорчигч ирлээ

Нийгэм ・Нийтэлсэн: Отгонхүү 2020 03 сар 19 ・ 2

Истамбул-УБ чиглэлийн тусгай үүргийн онгоцоор Монгол Улсын 252 иргэнээ авчирлаа. Ирсэн бүх зорчигч, онгоцны экипаж, нислэгийн явцад ажилласан мэргэжлийн хяналтын байцаагчид, ХӨСҮТ-ийн эмч бүгд тусгаарлагдлаа.
Мэргэжлийн хяналтынхантай мөр зэрэгцэн онцгой байдал, цагдаа, ХӨСҮТ, ЗӨСҮТ, хил, нисэхийнхэн цурамхийлгүй ажилласаар байна.

Улсын Онцгой комиссын шийдвэрээр нислэгийн бүрэлдэхүүнд Буянт-Ухаа боомт дахь Хилийн мэргэжлийн хяналтын албаны Эрүүл ахуй, халдвар хамгааллын хяналтын улсын ахлах байцаагч 2, ХӨСҮТ-ийн 1 эмч багтсан. Харин экипажийн бүрэлдэхүүнд 4 нисгэгч, 2 инженер, техникийн ажилтан, 9 үйлчлэгч явсан юм.

Журмын дагуу иргэдийг 14 хоног тусгаарлан ажиглалт шинжилгээ хийнэ.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

2 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал: