БНХАУ-ын иргэдэд борлуулах гэж байсан нэг тонн ховор ургамлын үрийг хураав

Нийгэм ・Нийтэлсэн: Мэргэн охин 2020 03 сар 20 ・ 3

Ховор ургамлын жагсаалтад орсон “Дэрэвгэр жиргэрүү” ургамлын нэг тонн үрийг хадгалж байсан хэргийг илрүүллээ. Тодруулбал, Экологийн цагдаагийн албаны Эрүүгийн цагдаагийн хэлтэс, Сонгинохайрхан дүүрэг дэх цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн алба хаагчид тус дүүргийн 32 дугаар хороо “Цагаан хустайн 2” орчимд иргэн Г-ийн хашаан дотор "Дэрэвгэр жиргэрүү" ургамлын нэг тонн үр хадгалж байсныг илрүүлсэн байна. Шалгалтын явцад Монгол Улсын иргэн Э уг хэргийг үйлдсэн болох нь тогтоогджээ.

Иргэн Э нь Дорнод аймгийн нутаг дэвсгэрээс иргэдийн түүж бэлтгэсэн ургамлын үрийг өнгөрсөн оны 4-8 дугаар сарын хооронд худалдан авчээ. Улмаар БНХАУ-ын иргэдэд өндөр үнээр дамлан худалдах зорилгоор хашаандаа хадгалж байсныг Экологийн цагдаагийн албаныхан хураан авсан байна. Түүнчлэн, "Дэрэвгэр жиргэрүү" ургамлын үрийг мэргэжлийн байгууллагаар үнэлүүлж, дүгнэлт гаргуулахаар холбогдох байгууллагад нь хүргүүлжээ. Энэ тохиолдолд Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49.4.3 зааснаар тухайн ургамлын экологи, эдийн засгийн үнэлгээг тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр нөхөн төлүүлдэг. Тухайлбал, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 282 дугаар тушаалын хавсралтаар нэг килограмм ургамлын экологи, эдийн засгийн үнэлгээг 50 мянган төгрөгөөр тогтоосныг тав дахин нугалж ургамлын аймагт учирсан хохирлыг барагдуулах ажээ. 
Тус ургамал нь олон төрлийн өвчнийг анагаах биологийн идэвхт бодис агуулдаг учир 1995 онд ховор ургамлын жагсаалтад оруулсан байна. Энэ ургамлыг үрэвслийн эсрэг, цусан дахь сахарын хэмжээг буулгах зориулалттай эм хийхэд ашигладаг.

www.npost.mn

 

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

3 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал:

  • Зочин / 2020 03 сар 21/

    Эдийн засгийн үнэлгээгээр нь 5 дахин нугалж торгууль хүлээлгэх. Хурааж авсан энэ үрийг нь монголчууд ашиглаж чаддаг бол худалдах, чададгүй бол хятадуудад зараад мөнгөөр нь энэ тахлын эсрэг тэмцэх ажилд ашиглах. Муутгаад хаяж л болохгүй дээ.

    Хариулах
  • bat / 2020 03 сар 21/

    Ээ хөөрхийдөө бидний монгол сэтгэлгээ энэ хүн түүсэн л бол хяналтын дор борлуудаад унаад байгаа төсөвтөө орууллаад ахин энгэвэл шоронд суулгана гэвэл монгол маргааш л хөгжнөө

    Хариулах
  • Зочин / 2020 03 сар 20/

    Ийм нөхдийг буудах хэрэгтэй. Монгол орны ховор ургамалын аймгийг устгаж байна.

    Хариулах