Сайн мэдээ: Коронавирусийн халдвартай хоёр хүн эдгэрсэн, нэмж халдвар илрээгүй

Нийгэм ・Нийтэлсэн: Отгонхүү 2020 03 сар 30 ・ 4

Эрүүл мэндийн яамнаас COVID-19 халдварын цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. 

ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү

"Бидэнд эмчлэгдэж буй хүмүүсээс эхний хоёр хүнийг эмнэлгээс гаргахаар болсон. Сүүлийн гурав хоног таван зүйлийн сорьцонд вирус илрээгүй. Гэхдээ энэ хоёр хүн үргэлжлэн 14 хоног тусгаарлаж хянагдана.

Анхны батлагдсан тохиолдлын ойрын хавьтлын 59 хүнд 2020 оны гуравдугаар сарын 29-нд давтан шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй.

3 дугаар сарын 29-нд ХӨСҮТ болон Монгол Улсын хэмжээнд коронавирусийн сэжигтэй тохиолдол бүртгэгдээгүй" гэсэн мэдээллийг өглөө.

 

ЭМЯ-ны Хэлтсийн дарга Д.Нарангэрэл "Дэлхийн 202 улсад халдвар бүртгэгдээд байна.

Манай хойд хөрш ОХУ-ын Эрхүү хотод анхны тохиолдол бүртгэгдлээ.

АНУ-д халдвар эрчимтэй тархаж анхаарлын төвд орлоо. Тус улсад 89 хоригдол халдвар авсан байна. Нөхцөл байдал хүндэрч байгаатай холбоотойгоор АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп зай барих стратегийг дөрөвдүгээр сарын 20-н хүртэл үргэлжлүүлэх шийдвэр гаргасан.

ДЭМБ-аас тусгаарлалтад байгаа иргэдийг сэтгэл, санаагаа амгалан байлгах, биеийн эрүүл мэндээс гадна сэтгэцийн хувьд эрүүл байхыг чухалчилж байна.

ДЭМБ-аас халдвараас урьдчилан сэргийлэх чиглэлээр үндсэн таван зөвлөмж өгч байгаа.

  1. Эрүүл зөв хооллох, жингийн илүүдлээс сэргийлэх
  2. Архи, чихэрлэг ундаанаас татгалзах
  3. Тамхинаас татгалзах
  4. Идэвхтэй дасгал хөдөлгөөн хийх /Том хүн багадаа 30 минут, хүүхэд багадаа 1 цаг идэвхтэй дасгал хөдөлгөөн хийх/
  5. Сэтгэл зүйн эрүүл мэнддээ онцгой анхаарч гэр бүлийнхэндээ сэтгэл зүйн дэмжлэг үзүүлэхийг зөвлөж байна" гэв.

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

4 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал:

  • Зочин / 2020 03 сар 30/

    Та бүхэнд эмч нарын баярын мэнд хүргэе.Эдгэрээд гарах хүмүүсээ халдвар тараахаас нь сэргийлж нэрсийг нь ил болгох хэрэгтэй.Дэлхий даяар алдар цуутай хүмүүс,төрийн өндөр албан тушаалтнууд өөрсдийгөө зарлаж хорио цээрт хамрагдаж байгаа нь бусдад вирусийн халдвар таарахгүй гэсэн урьдчилан сэргийлж байг

    Хариулах
  • Зочин / 2020 03 сар 30/

    Хариулах
  • Зочин / 2020 03 сар 30/

    ТА БҮХЭНДЭЭ ЭМЧ НАРЫН БАЯРЫН МЭНД ХҮРГЬЕ! САЙХАН МЭДЭЭ БАЙНА. ТА НАР МИНЬ ЧАДАЖ БАЙНА, ИЛҮҮ ИЛҮҮ

    Хариулах
  • лам / 2020 03 сар 30/

    ХӨСҮТ эмч нартаа олон улсын эмч нарын баярын мэнд хүргэе мундаг шүү

    Хариулах