Тусгаарлагдан хянагдаж байсан Туркийн хоёр иргэнээс коронавирус илэрлээ

Нийгэм ・Нийтэлсэн: Отгонхүү 2020 04 сар 01 ・ 6

Коронавирусийн тархалтын нөхцөл байдлын талаар ЭМЯ-наас өнөөдөр/2020.04.01/ ээлжит мэдээлэл хийлээ. 

Мэдээллийн үеэр ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү "Токио-Улаанбаатарын онгоцоор ирсэн 25 хүний шинжилгээнээс коронавирус илрээгүй.

Тандалтаар 23 хүнд шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй. Тандалт гэдэг нь улсын хэмжээнд уушгины хатгаагаар эмчлүүлж буй хүмүүсээс шинжилгээ авсан юм.

Тусгаарлагдан хянагдаж байсан Туркийн хоёр иргэнээс коронавирус илэрлээ. Өнөөдрийн байдлаар ХӨСҮТ-д 221 хүн хяналт, тандалтад байна" гэв.

Үргэлжлүүлэн "Энэ хоёр тохиолдол нь гуравдугаар сарын 28-ны өдөр БНСУ-аас өөрийн иргэдээ авахаар Монголд ирсэн тусгай үүргийн онгоцонд зорчиж ирсэн. Ойрын хавьтал болох 10 хүнийг нь тусгаарлан тандалт шинжилгээ хийж, эмчийн хяналт тавьж байна.

Тухайн онгоцоор Туркийн Элчин сайдын яамны ажилтны ар гэрийн гурван хүн ирсэн. Монгол Улсын хууль, тогтоомжид заасны дагуу Элчин сайдын яамны ажилтны ар гэр нь монгол иргэдийн адил дипломат ёсоор ирэх эрхтэй.

Ирэхэд нь тусгаарласан. Үйлчилсэн хүмүүст ч зөвлөгөө өгч тусгаарлаж байсан. Тусгаарласнаас хойш гурав хоногийн дараа шинжилгээ авсан бөгөөд тэдэнд шинж тэмдэг илрээгүй ч лабораторийн шинжилгээгээр коронавирус илэрсэн.

Бид үргэлжлүүлэн эмчилгээ,  хяналт хийнэ. Энэ хоёр тохиолдлыг хяналтын шинжилгээгээр илрүүллээ. Тусгаарлалтад байх дүрмийн дагуу байсан учраас хяналтад байгаа гэж ойлгож болно" гэсэн мэдээллийг өглөө.

Монгол Улсад коронавирусийн 14 тохиолдол бүртгэгдэж байна. Өмнө нь илэрсэн 12 тохиолдлын хоёр нь эдгэрч эмнэлгээс гараад байгаа билээ.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

6 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал:

  • Зочин / 2020 04 сар 01/

    Хариулах
  • Зочин / 2020 04 сар 01/

    онц байдал зарласан үед юун дипломат эрх вэ. Турк улсаасаа биш өөр улс орноос Солонгосоос орж ирж байгаа нь дүрвэсэн тэнүүлч халдвартай хүмүүсийг оруулж ирээд байх юм бол энэ их хүч хөдөлмөр талаар болно шүү

    Хариулах
  • Зочин / 2020 04 сар 01/

    УОК шийдвэрээ биелүүлээч ээ,3сарын 16 наас нэг ч гадаад иргэн оруулахгүй шийдвэр гарсан гээд дарга нар нь яриад байхад хил гааль гэж байна уу,яагаад Коронатай гадаад оруулаад байнаа

    Хариулах
  • гх / 2020 04 сар 01/

    Монгол улс гаднын улсыг авч эмчилж байгаа буяны газар учир Хятадаас 1000 өвчтөн авч эмчлэхийг санал болгож байна.

    Хариулах
  • Зочин / 2020 04 сар 01/

    Yu gej Mongol ruu oruulsan ym be Tendeesee nutag ruugaa yvahgui yasiim Odo daraa daraagin nislegeer bas baahan haldvar teesen gadaadinhan ireh u Busad uls oton gadaadin irgediog nevtruulehgui bn shde

    Хариулах
  • Зочин / 2020 04 сар 01/

    Yu gej Mongol ruu oruulsan ym be Tendeesee nutag ruugaa yvahgui yasiim Odo daraa daraagin nislegeer bas baahan haldvar teesen gadaadinhan ireh u Busad uls oton gadaadin irgediog nevtruulehgui bn shde

    Хариулах