Тусгаарлагдсан иргэдийг үзэн ядуулах мэдээлэл хэнд ашигтай вэ?

Нийгэм ・Нийтэлсэн: Отгонхүү 2020 04 сар 02 ・ 17

Аюулт коронавирусын үед болсон, болоогүй сошиал мэдээнд стресстэхгүйн тулд зөвхөн ЭМЯ, Онцгой комиссын мэдээллээ л үзээрэй, итгээрэй гэж өндөржүүлсэн бэлэн байдал зарласнаас хойш зөвлөж, иргэд ч дуулгавартайгаар өдөр бүрийн 11:00 цагийн мэдээллээ хүлээдэг болсон.

Тэдний хэлсэн үг бүрийг хичээнгүйлэн дагаж, сайшаан баярлаж, магтан урамшуулсаар байгаа. Гэвч сүүлийн өдрүүдэд албан мэдээлэлдээ тусгаарлалтад буй иргэдийн тухай аар саар, таагүй мэдээлэл өгснөөр олныг бухимдуулж, талцуулах боллоо.

Тусгай үүрийн онгоцоор эх орондоо ирсэн 2000-аад иргэн тусгаарлалтад буй. Гадны орнуудад хагалгаанд орсон, эмчилгээ хийлгэсэн, жирэмсэн, бага насны хүүхэдтэй хүмүүсээ эхэлж авчирсанд ард түмэн талархаж буй. Гэтэл ээж, аавдаа хов зөөх хүүхэд шиг “Мөөгтэй хоол идэхгүй гэж уйллаа, варьентай талх шидлээ, эмч нараараа хоол зөөлгөж буй азтай хүмүүс” гэх мэтийн мэдээллийг хариуцлагатай албан тушаалтай хүмүүс нь албан мэдээндээ өгч, ард иргэдээ турхирч байгаа нь хэр зохистой вэ. Хэнд ашигтай болоод тусгаарлагдсан иргэдийг үзэн ядуулах мэдээллийг өдөр алгасахгүй өгөөд байна вэ.

Эмч, онцгой, цагдаа, хүчнийхэн, төрийн албаныхан маань цаг наргүйгээр, эрсдэл дунд сайн ажилллаж байгааг нь ард түмэн харж, мэдсээр атал ард түмнээ хилийн гадна орхихгүй гэсэн төр засгийн шийдвэрээр авчраад тусгаарлаж буй 2000 иргэнийг баалж, 2-3 болчимгүй хүний ааш авирын төлөө сошиалаар турхируулж буй нь ёс зүйгүй үйлдэл юм.

Уулын мод урттай богинотой. Хүн бүр л олон янзын ааш араншинтай. Дээр нь хязгаарлагдсан орон зайд олон хонож, цоожтой хаалганы цаана хөл хорионд байхад хүний сэтгэлзүйд нөлөө үзүүлнэ. Тиймээс дэлхий нийтээр гамшгийн үеийн сэтгэлзүйн тухай ярьж, зөвлөж байна.

Үүгээрээ тусгаарлалтын шаардлага дагахгүй элдэв авир гаргаж зодоон цохион хийж талх хоолоо шидэж буй хүмүүсийг өмөөрөх гэсэнгүй. Гол нь тэр болохгүй бүтэхгүй ааш гаргаад байгаа нөхдийг шийдвэрлэх хууль журам, гамшгийн үед авах арга хэмжээ гэж бий. Түүгээрээ шийдээд, тэндээ зохицуулаад явах нь хуультай шүүхтэй төрийн үүрэг.

Уржигдарын мэдээлэлд дурдсан мөөгтэй хоолны асуудал бол Цэргийн төв эмнэлэгт тусгаарлалтад буй жирэмсэн эмэгтэй идэхгүй гэснийг бүх хүн мөөгтэй хоол голсон мэт зарласнаас үүдэлтэй. Жирэмсэн хүн эх баригч, эмэгтэйчүүдийн хяналтанд байж, гэр бүлийнхээ маш сайн халамжинд төрөх эрхтэй хүмүүс. Гэтэл хэцүү цагт хөл хорионд орчихдог, үхлийн аюултай халдварт өвнөөр өвдсөн байх вий, өвдөх вий гэсэн айдастай, хүссэнээ идэж ууж чадахгүй, гэрийнхэнтэйгээ уулзаж ч чадахгүй байгаадаа хангалттай стресстэж байгаа. Дээр нь жирэмсэн хүнд хориглодог мөөгтэй хоол өгөхөөр яаж идэж чадах билээ дээ.

“Нэг удаадаа мөөг идэхэд яав л гэж, эсвэл идэхгүй дуугүй өлсөөд сууж бай, эр нөхөртөө эрхлэж байгаа биш, аашаа тат” гэж сошиалаар дайрч давшилж байгаа хүмүүс хэрэв гэнэ алдаж ураг зулбах, үр хүүхдээ алдах асуудал үүсвэл яах билээ. Энх цаг шиг төрөх эмнэлгээ бараадаж чадах биш. Эх, үрийн амь насыг хэн хариуцах билээ. Энэ мэтчилэн ил далд олон эмзэг асуудал эх орондоо ирээд тусгаарлалтад дураараа дургиад байгаа гэж адлагдаж буй хүмүүсийн дунд бий. Дээр нь нэмээд сошиал дайралт тэдний сэтгэлзүйд хүндээр тусч буйг бодолцох хэрэгтэй. 

Хэрэв тусгаарлалтад байгаа хүмүүсийн нэрсийг зарлах юм бол “зод, ал, устга, хөөж явуул” гэж дайрч буй энэ олон хүн юу ч хийж мэдэхээр санагдав. Эдгээр иргэдийн аюулгүй байдал гэдэг эрүүл мэндийг нь хамгаалахтай агаар нэг чухал  гэдгийг санах хэрэгтэй.

Албаны мэдээллийн цагаараа хариуцлагатай албан тушаалтнууд нь албан мэдээгээ л өгч, аар шаар асуудлаа тогоондоо дотроо ярьж, сайд, даргаараа шийдвэрлүүлж явахгүй бол коронавирусаас илүү аюултай сошиалвируст ялагдаж мэдэх нь гэдгийг сануулж Улсын онцгой комиссынхонд хаяглая.

 

М.Зүйр

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

17 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал:

  • Зочин / 2020 04 сар 02/

    TAHALIIN UED ILUU DUTUU YM YRIH N UURUU IH ERSDELTEI.ZUGEER L TEVCHIH HEREGTEI.EVROP ITALID ZUGEER L UHUULEED BGAA BIZDEE. TUR ZASGIIN SHIIDVERIIG BIELUULEED L TEVCHEERTEI HONOG OO UNGURUUH N ZOV .ALI N CH ELDEV DEMII YRIH N STREESTEHIIN L ......

    Хариулах
  • zochin / 2020 04 сар 02/

    Тусгаарлагдсан иргэдэд сэтгэл зүйч эмчээр зөвлөгөө өгүүл

    Хариулах
  • Зочин / 2020 04 сар 02/

    хоногын 50 ,0 төг юу ч биш одоо ирэх нөхдүүдийг ам тангарагыг нь авч байж авч ирэх хэрэгтэй.

    Хариулах
  • Зочин / 2020 04 сар 02/

    Ярьж хэлсэн нь буруу болох нь л дээ. Болохгүй байгаа нөхдүүдийн ааш аягыг олон нийтэд хэлэхэд буруутгаад байх зүйлгүй дараагын ирэх нөхдүүдэд сургамж болно тэдгээрийг харах гэж харуул хамгаалалт, дулаан, цахилгаан,эмч сувилагч нар,эмчилгээ сувилгаа, хоол хүнс тогооч үйлчлэгч гээд өчнөөн зардал гарч

    Хариулах
  • Зочин / 2020 04 сар 02/

    Ug-ni mongoloo saixan boloxoor-ni ergeed ochino gej baisan khumuus shuu-dee. Yagtaa tulj dee

    Хариулах
  • Зочин / 2020 04 сар 02/

    ЭДГЭЭР НӨХДҮҮД ЭХ ОРНОО ГОЛООД "ГАДАГШИЛСАН УЛСУУД", УТААНААС ЗУГТАНА г.м.

    Хариулах
  • Зочин / 2020 04 сар 02/

    Эмч эмнэлгийн ажилтнууд бүх л юмаа умартан хүн таны бидний төлөө зүтгэж байхад баярлалаа гэхийн оронд ингэж муухай аашлуулчихаад чимээгүйл байх уу. Оронд чамайг ажиллуулбал чи яах бол. Харин чи хэний захиалгаар эмч нарыг муухай харагдуулах гэж үүнийг бичээ вэ янхан минь.

    Хариулах
  • Зочин / 2020 04 сар 02/

    сонирхолтой

    Хариулах
  • Зочин / 2020 04 сар 02/

    Хүн зоныхоо эрүүл энхийн төлөө чин зүтгэл, сэтгэлээ зориулж зүтгэж явдаг эмч , эрүүл мэндийн мэргэжилтнүүдийг минь буруутгахаасаа өмнө үл бүтэх этгээдүүдээ зэмлэ "ЗҮЙР " гэж нэрээ нууцласан балай минь

    Хариулах
  • Зочин / 2020 04 сар 02/

    ер нь гаднаас өвчтэй хүмүүс зөөж ирүүлээд байгаа нь буруу.нэг хүнээс илүү, нийтийн эрх ашиг эх орны эрх ашиг гэж байна. угаасаа буруу. монголд байгаа иргэд үнэхээр өөрсдийгөө хамгаалаад халдвар авахгүй тэслээ. гадаадынхан, гаднаас хүмүүс зөөж л ирүүлээд байгаа. зайл цаашаа.

    Хариулах
  • Зочин / 2020 04 сар 02/

    ЦААНА ЧИНЬ ЭХ ОРОНДОО Л ОЧИЖ БАЙВАЛ ХООЛ БАЙР ХАМААГҮЙ ГЭСЭН ОЛОН ХҮН БАЙХАД ЭД НАРЫГ АВЧИРСЭН НЬ БУРУУ БАЙЖЭЭ

    Хариулах
  • Зочин / 2020 04 сар 02/

    Аюулт цар тахал гараагүй бол гадаадад төрөх бодолтой л явсан байгаадаа. Эх орон гэж зорьж тэмүүлж ирсэнийг буруутгах гээгүй. Гэхдээ л уг баярлаж байх учиртай. Тэр хоолоо идэх сонирхолгүй бол зөв илэрхийлэх хэрэгтэй шүүдээ. Зөв явбал зөөлөн зөөлөн эх орон, хорвоо.

    Хариулах
  • Зочин / 2020 04 сар 02/

    Ер нь бол ЭМЯ-ны мэргэжлийн хүмүүс болон эмч нар Хүрэлсүхийн поп шийдвэр болох гаднаас өвчин импортлоод байгаа асуудлыг ямар нэг аргаар эсэргүүцээд байгаагийн илрэл шүү дээ

    Хариулах
  • Зочин / 2020 04 сар 02/

    Зүгээр үед ч бусдыг дайрч байж таашаал авдаг хэдэн хүн л ингэж байгаа биз дээ. Бүх хүмүүс тэгэхгүй. Харин мэдээлэл хийж буй хүмүүс сайн үндэслэлтэй зүйлүийг зөв хэлэхэд суралцах хэрэгтэй байна. Манайхан хэвлэл мэдээллээр өгөх мэдээлэлд тэр дундаа ийм үед мэргэжлийн түвшинд ажиллах талаар бодууштай.

    Хариулах
  • Зочин / 2020 04 сар 02/

    Ер нь энэ хүний бичиж байгаа зөв шүү дээ нийтийг хамарсан мэдээлэлээр албаны хүн ийм юм яриад байгаа нь буруу .Бүх хүн нь тэгэж байгаа биш хувь хүмүүстэй нь авах ёстой арга хэмжээ юу байдаг юм тэрийгээ тооцох хэрэгтэй байх

    Хариулах
  • Хааааааааааа / 2020 04 сар 02/

    Гуймхай мөртлөө голотгой гэж үг байдаг даа

    Хариулах
  • к к к / 2020 04 сар 02/

    Ер нь бол эх орноо голоод гадагшаа явсан нөхдүүд.

    Хариулах