ХӨСҮТ-д тусгаарлагдаж байсан Туркийн нэг иргэнээс коронавирус илэрч, 15 дахь тохиолдол бүртгэгдлээ

Нийгэм ・Нийтэлсэн: Отгонхүү 2020 04 сар 06 ・ 4

СOVID-19 халдварын цаг үеийн асуудлаар Эрүүл мэндийн яамнаас өнөөдөр/2020.04.06/ ээлжит мэдээллээ хийж, энэ үеэр ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү шинжилгээний хариунуудыг зарлалаа.

Тэрбээр "2020 оны дөрөвдүгээр сарын 5-нд ХӨСҮТ-д болон улс даяр сэжигтэй тохиолдол илрээгүй.

Харин ХӨСҮТ-д тусгаарлагдаж байсан Туркийн нэг иргэнээс коронавирус илэрлээ. Ингэснээр Монгол Улсад 15 дахь тохиолдол бүртгэгдэж байна" гэсэн мэдээллийг өглөө.

ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл

"Сүүлийн 24 цагийн хугацаанд шинээр хоёр оронд халдвар бүртгэгдэж нийт 211 улсад халдвар гарлаа.

1,272,000 хүн халдвар авч 69,000 хүн нас бараад байна. АНУ, Итали, Франц, Их Британи, Турк улсуудад халдвар эрчимтэй тархаж байгаа. Азийн орнуудаас Японд халдвар эрчимтэй нэмэгдэж 4,700 гаруй халдвар бүртгэдэн тус улсын 47 мужаас гуравт нь л халдвар бүртгэгдээгүй байна. Сингапур улсад гадаадын ажилчид байдаг хоёр дотуур байранд 100 халдвар бүртгэдсэний улсмаас 2,000 гаруй хүн хөл хорионд оржээ.

Манай улсын хувьд лабораторийн шинжилгээр батлагдсан 14 тохиолдол байгаагийн хоёр нь эдгэрч сувилалд ажиглалтад байгаа, 12 нь ХӨСҮТ-д эмчлүүлж байна.

Өнөөдрийн байдлаар 2,075 хүн ажиглалтад байгаа бөгөөд биеийн байдал нь хэвийн байгаа. Тэдний дундаас 21 хоногтой нэг хүүхэд халуурч эмнэлгийн тусламж авсан.

Эмнэлгийн тусламж үйлчилгээ хэвийн явагдаж байна" гэдгийг хэллээ.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

4 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал:

  • Зочин / 2020 04 сар 07/

    Manaih ter ih mongiig mongol hundee zoriulmaar bna.

    Хариулах
  • Зочин / 2020 04 сар 07/

    yagaad gadaad irged oruulaad baigaan korea shig ydaj tolboroo nugalj avaach. neg hunii 289 say togrog bolj bga gesen bizde zondoo olon hunii boor eleg solih mongo bizde esvel butsaagaad yvuulbal zardal bagatain bishu.

    Хариулах
  • Зочин / 2020 04 сар 06/

    Хариулах
  • Зочин / 2020 04 сар 06/

    uu nowshoo tenemel hulgaichuudiig end tenedees chirj ireed bhiin

    Хариулах