Халиунаа: Загдаа ах намайг удаа дараа хүчиндэж байсан

Нийгэм ・Нийтэлсэн: Отгонхүү 2020 04 сар 09 ・ 11

Хохирогчдын холбоо болон хүчирхийлэлд өртсөн иргэд хамтран Зууны мэдээ сонины хэвлэлийн хурлын танхимд мэдээлэл хийлээ.

Тодруулбал иргэн н.Халиун гэдэг бүсгүй "Зөв амьдрах ухаан" төвд амьдарч байхад нь уг төвийн тэргүүн н.Загдаа гэгч удаа дараа хүчирхийлж байсан хэмээв.

Тэрбээр “Зөв амьдрах ухаан”-аас гарснаасаа хойш олон газраас тусламж гуйсан. Хэн ч туслаагүй. Би тэнд охинтойгоо хамт хоёр жил амьдарсан. Г.Загдаа тус төвд байдаг хүмүүсийг доод талынхаа грашинд хүлж зодон, байнга хүчирхийлдэг. Г.Загдаа намайг хүчиндсэн. Эхлээд Загдаа ах, дараа нь хоёр нийгмийн ажилтан нь ч намайг хүчиндсэн.

Энэ талаар хэлвэл хүүхдийг чинь чамд өгөхгүй гэж байнга сүрдүүлдэг. Г.Загдаа ахад хүчиндүүлсэн бичлэг маань миний утсан дээр бий. Даанч цагдаа нар хураагаад авчихсан. Г.Загдаа ах намайг хэд хэдэн удаа хүчиндсэн. Нэг удаа гурван өдөр дараалан хүчиндээд, миний доороос цус гарсан.

Цэцэрлэгт нь байдаг хүүхдүүдийг Г.Загдаагийн эхнэр Амараа эгч байнга зоддог. Шүүхийн шийдвэр гарчихаад байхад миний хүүхдийг өгөхгүй байгаа.

“Зөв амьдрах ухаан” төвд Баярцэцэг гэдэг эгч байсан. Тэр эгчийг Загдаа ах дандаа хүчинддэг. Бүр сүүлдээ зугтаахын тулд өөрийгөө хутгалсан шүү дээ. Тэгж байж эмнэлэгт хэвтсэн.

Би охинтойгоо уулзаагүй хоёр сар гаруй болж байна. Би Загдаа ахаас айж байна. Ярьсан зүйл минь худлаа байвал би бүх хариуцлагаа хүлээнэ. Надад болон манай хүүхдэд ямар нэгэн юм болвол Загдаа ахын буруу шүү” гэлээ.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

11 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал:

  • sara / 2020 04 сар 11/

    odoonii huuhnuud oligtoi usand orj chadahgui bj hor hov nairuulahdaa goid sain.bi lav itgehgui bn.tgj nud aldaad barij huchindchiheer ch huuhen bish bn.huchinduuleed tgd bas bichleg hiigeed ovsgootoi.aaain.teneg genen bi ch itgehgui yum bn.uchir logiciin uhaand suraltsaarai.3 gartai bol bj bolno.

    Хариулах
  • Зочин / 2020 04 сар 11/

    хүчиндүүлж байхдаа бичлэг хийгээд байдаг айййн

    Хариулах
  • Бүү барьц Загдаа / 2020 04 сар 10/

    Загдаа МАН-ы хүчин хийдэг дархлагдсан дарга нартай барьцаж юу хийнэ дээ.

    Хариулах
  • зочин / 2020 04 сар 10/

    Бичлэг нь цагдаад байгаа бол шууд хэрэг үүсгээд хорих ёстой биздээ хэн нь үнэн яриад байгааг ойлгохгүй байнаа

    Хариулах
  • Зочин / 2020 04 сар 10/

    ямар муухай зэрлэг амьтан вэ шоронд хий

    Хариулах
  • Зочин / 2020 04 сар 09/

    Хариулах
  • Irgen / 2020 04 сар 09/

    Ene Zagdaa gedeg hun bish adguus um bna. Olon nyalh byatshan huuhduud hichinduulj bgaan bishuu? Shalgaachee huuliinhaan!!!

    Хариулах
  • Зочин / 2020 04 сар 09/

    nuguu hvnii erh yaridag hvmvvs yagaad yu ch dyygrahgvi bgaan bol..emegteichvvd hvvhdvvd hvchirhiileld urtsuur baihad heseg yariad l chimeegvi bolohiin

    Хариулах
  • Зочин / 2020 04 сар 09/

    Хариулах
  • bat / 2020 04 сар 09/

    Бидний сонгосон ардчилал уу энэ арай бишээ Энэ сонгуульд ард түмэн минь намчирхал яахав нэг л удаа Шинэ нам шинэ хүмүүсийг дэмжэцгээе тэгвэл төр хяналттай ажиллаж ард түмэн хожноо

    Хариулах
  • Зочин / 2020 04 сар 09/

    Хүн хүчиндэж хүчирхийлэх нь зөв амьдрах ухаан юм байна л даа...

    Хариулах