Сурагчдыг улираан суралцуулахгүй, цэрэг татлага тооны хязгаартай, тогтсон орон нутгаас татна

Нийгэм ・Нийтэлсэн: Отгонхүү 2020 04 сар 09 ・ 2

Улсын Онцгой комисс өнөөдөр /2020.04.09/ Төрийн ордонд хаалттай хуралдлаа. Энэ удаагийн хуралдаанаар Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн өгсөн чиглэлийн дагуу хэд хэдэн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэсэн байна.

Энэ үеэр ЗГОНХХ-ийн дарга, УОК-ын хэвлэлийн төлөөлөгч Ц.Ганзориг: Есдүгээр сарын 1-нтэй холбоотойгоор олон асуулт ирж байгаа. Энэ бүх эрсдлийг тооцоолж, БСШУСЯ дээр судалгаа хийж байна.

Мөн энэ жилийн хичээлд хувийн сургууль, цэцэрлэгт төлсөн төлбөрийг ирэх хичээлийн жилд шилжүүлэх талаар ярилцаж байгаа. Гагцхүү маргаашийн УИХ-д өргөн мэдүүлсэн хуулиар батлагдана.

Шийдэх, тооцоолох олон асуудал байгаа. Тэднийг судлах, бэлтгэл ажлыг хангаж байна.

Хүүхдүүд улирахгүй гэдгийг хэлье. 0-12 насны хүүхдүүдтэй болон жирэмсэн эмэгтэйчүүд гэрээсээ цалингаа аваад ажлаа хийх тогтоолыг 4 сарын 30-н хүртэл сунгасан гэдгийг албан ёсоор хэлж байна.

УИХ-ын гишүүн Н.Энхболд "Улсын Онцгой комисс хуралдаж тодорхой асуудлыг шийдлээ. Үүний дотор 2020 оны цэрэг татлагын асуудлыг хэлэлцлээ. Энэ оны тавдугаар сард багтаж ээлжит цэрэг татлага явагдана. Энэ жил цэрэг татах хяналтын тоог Засгийн газраас тогтоосон. Хилийн боомттой аймаг болох Сэлэнгэ, Дорноговь, Баян-Өлгий мөн Улаанбаатар хотын цэргийн ангид цэрэг татахгүй, цэрэг татлага явахгүй гэсэн үг. Энэ жил "Оюутан" цэрэг хөтөлбөрийг хэрэгжүүлэхгүй" гэв. 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

2 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал:

  • Зочин / 2020 04 сар 12/

    Энэ цэрэг татлагаа жилд 1 удаа татаж авахаар зохион байгуулж болдоггүй юм байх даа. Жилд 2 удаа татаж бөөн ажил болгож байхаар 1 удаа 1 жилээр татаад байвал 1 оны цэргүүд хоорондоо учираа ололцоод эвтэй байна. хажуугаар нь унаа, хоол, хувцас гээд зардалууд улсаас хэмнэгдэнэ дээ.

    Хариулах
  • Зочин / 2020 04 сар 09/

    Хариулах