Батлагдсан тохиолдлын ойрын хавьтлын хүмүүсээс коронавирус илрээгүй

Нийгэм ・Нийтэлсэн: Отгонхүү 2020 04 сар 10 ・ 1

Эрүүл мэндийн яамнаас "Ковид - 19" халдварын нөхцөл байдлын талаар өнөөдрийн ээлжит мэдээллээ өглөө. 

Олон нийттэй харилцах, тандалт шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл  "Монгол Улсад коронавирус өвчний халдварын сэжигтэй тохиолдол нэмж бүртгэгдээгүй. ХӨСҮТ-д халдвар авсан 12 иргэнийг эмчилж байна" гэлээ. 

ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү оролцож коронавирусийн шинжилгээний хариуг зарлалаа.

Тэрбээр "2020 оны 4 дүгээр сарын 9-нд Монгол Улсын хэмжээнд коронавирусийн сэжигтэй тохиолдол бүртгэгдээгүй. Өчигдөр 121 хүнд шинжилгэ э хийхэд коронавирус илрээгүй. Үүнд Сэлэнгэ аймагт батлагдсан тохиолдлын ойрын хавтлын хүмүүс багтсан.

Дорноговь аймгийн Замын-Үүд суманд тусгаарлагдсан нэг сэжигтэй тохиолдлын шинжилгээнээс коронавирус илрээгүй. 

Сөүл-Улаанбаатарын нислэгээр ирсэн 83 хүний шинжилгээнээс коронавирус илрээгүй.

Өнөөдрийн байдлаар ХӨСҮТ-д 206 хүн тусгаарлагдан, хянагдаж байна"


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

1 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал:

  • Зочин / 2020 04 сар 11/

    SAIN HYNAJ DAHIN SHINJLEH N L CHUHAL,ALDVAL TUN HETCUUSHUU.AMERIK GEHED YAJIINA.OROS BAS HETCUUDEH GEED L BNA.

    Хариулах