Дугаарын хязгаарлалт тойрсон Засгийн газрын зөрүүтэй мэдээлэлд ТЦА-аас хариулт өглөө

Нийгэм ・Нийтэлсэн: Мэргэн охин 2020 04 сар 12 ・ 4

Улсын Онцгой комиссын /УОК/ шуурхай штабаас өнөөдөр 12.00 цагт мэдээлэл хийх үеэр Онцгой байдлын Ерөнхий газрын дарга, хурандаа Б.Ууганбаяр "УОК-оос аймаг, нийслэлийн Засаг дарга нарт автомашины дугаарын тэгш, сондгойгоор хязгаарлалт хийх үүрэг чиглэл өгсөн” гэж мэдээлсэн.

Гэтэл Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга Ц.Ганзориг  “Тэгш, сондгой дугаараар явуулах шийдвэр гараагүй. Шуурхай штабын зүгээс хөдөлгөөнийг хязгаарлахаар санал болгож буй энэ асуудлыг Улсын Онцгой комисс хэлэлцээгүй. Бөөгнөрөл үүсгэхээс сэргийлэх арга хэмжээнүүдийг Засгийн газар, Улсын Онцгой комисс, Улаанбаатар хотын Засаг даргаас авч хэрэгжүүлж байгаа” гэлээ.

Харин дээрх мэдээлэлд Тээврийн цагдаагийн албаны Урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга Э.Энхболд "Улсын онцгой комиссын дөрөвдүгээр сарын 10-ны өдрийн 437-р тоот албан бичгээр аймаг, нийслэлийн засаг дарга нарт тээврийн хэрэгслийг тэгш, сондгойгоор хөдөлгөөнд оролцуулах  зохицуулалтыг арга хэмжээ авахыг хүргүүлсэн. Өнөөдрийн байдлаар энэхүү албан бичгийн дагуу шийдвэр албан ёсоор гараагүй байгаа гэдгийг мэдэгдье. Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 9.5-т заасны дагуу Аймаг, Нийслэлийн засаг дарга нар хөдөлгөөний түгжрэл, саатлыг арилгах, тодорхой хязгаарлалтыг хийхийг эрх зүйн зохицуулалт байдаг. Тэгвэл өнөөдрийн байдлаар ийм шийдвэр гараагүй болохоор Нийслэлийн иргэдэд дугаарын хязгаарлалт зохицуулалт хийгдээгүй. Тиймээс маргааш ард иргэд хуучин журмаараа зорчино. Автомашины тэгш, сондгой хязгаарлалт хийхгүй" гэлээ.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

4 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал:

  • Зочин / 2020 04 сар 13/

    машинаар харин хэт их бөөгнөрөл үүсэхгүй хүмүүс ажил төрлөө амжуулж байгаа шүү дээ харин энэ хоолны газар хүн их цуглардаг зах гвм юмандаа анхаарлаа төвлөрүүлж анхарах хэрэгтэй юм биш үү

    Хариулах
  • irgen / 2020 04 сар 12/

    Ажил төрлөө зохицуулж байж уялдаатай шийдвэр гаргаж байгаачээ. Машингүй бол харин ч талаар нэг тарж эрсдэл үүсдэг юм байгаа биз дээ. Яаж сэтгэхээрээ ийм юм сэддэг юм бэ ?.

    Хариулах
  • мангуу ухнууд / 2020 04 сар 12/

    УОК-ын ухаанд нь ухна ишиг үхсэн өмхий авлигачид.Зайлцгаавал таарна.

    Хариулах
  • Зочин / 2020 04 сар 12/

    Одоо л зөв сэтгэж эхэлж байна

    Хариулах